Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголд малчин болох хүсэлтэй хүүгийн тухай “Burn Your Maps” кино нээлтээ хийнэ

  Б.Оюун 2019-05-21 3519

Cinelou Films кино компани, Vertical Entertainment-ын хамтын бүтээл “Burn Your Maps” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Кинонд Монголд малчин болох хүсэлтэй хүүгийн мөрөөдөл хэрхэн биелж байгаа тухай өгүүлэх юм.
Жейкоб Трембли, Вера Фармиг, Виржиния Мэдсен нарын гол дүрд нь тоглосон энэ кино ирэх 6-р сарын 21-нд дэлхийн нээлтээ хийнэ.

Адал явдалт төрлөөр бүтээгдсэн энэ киног Америкт гаргах эрхийг Vertical Entertainment эзэмшиж байгаа бол Warner Bros. Pictures компани дэлхийн нээлт, прокатыг нь хариуцан ажиллаж байна.

“Burn Your Maps” киноны зохиолыг Диснейн олон бүтээл дээр ажиллаж байсан Жордан Робертс бичиж, киногоо бүтээжээ. Кинонд өөрийгөө Монголд ямаа маллаж байсан гэж тооцдог 8 настай Уэс Тремблэй хүүгийн хүсэл мөрөөдөл дээр тулгуурласан үйл явдлыг өгүүлсэн байна.

Image result for BURN YOUR MAPS

Related image

Өөрийгөө Монгол хүү, тэр дундаа малчин хүү гэж тооцдог хүүгийн гэр бүлийнхэн бяцхан хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхээр алс холын талын Монголыг зорьж, адал явдалтай олон үйл явдалтай нүүр тулна.
Уэс хүүгийн Монголд хийсэн аялалын тухай өгүүлэх сонирхолтой киног ирэх 6-р сарын 21-нээс эхлэн хүлээн авч үзээрэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө