Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-05-21 2962

2019/05/22

ХОНЬ 

Таны эрч хүч өсөн нэмэгдсээр байх бололтой. Мөн бусдын хандлагыг дотоод сэтгэлээс нь танин мэдрэх зөн билэг өндөр байна. Энэ чадвараа зөв ашиглавал та өнөөдөр эвгүй хандлагатай сөрөг харилцаанаас зайлсхийж чадна. Өөртөө хэт итгэх нь  таны зарим зүйлийг олж харах чадварыг сулруулна. Иймд хамтран ажиллагч болон сайн туслахын зөвлөгөөг харамгүй хүлээн ав.

ҮХЭР 

Өнөөдөр таны сэтгэл санаа хэцүү байна. Өөрийгөө хэт хүчлэлгүй санасан бодсоноо хийж, цагийг өнгөрөө. Өндөр хариуцлагатай ажил хийж өөрийгөө зовоох хэрэггүй. Цэвэр агаар, нар салхинд гарч, ганцаараа байхад цагаа зориул. Мөн ойр дотнын туршлагатай хүмүүсээс үнэтэй зөвлөгөө авах нь сайнаар нөлөөлнө.

ИХЭР 

Таныг хувь тавилан ивээж романтик учрал тохионо. Хайр сэтгэлийн харилцаа яг л үлгэрт гардаг шиг байх бололтой. Өнөөдөр та томоохон арга хэмжээнд уригдах бололтой. Ямар ч нөхцөлд сэтгэл хөдлөлөө хянаж хэлэх үгээ сайн бодож байхыг зөвлөж байна. Та гэрлэхээр шийдсэн бол эхлээд зөв үндэс сууриа тавих хэрэгтэй. Урьдын таагүй дурсамжаа зохицуулах боломжийг ашигла.  

МЭЛХИЙ 

Өдөр тутмын ажлаас хөндийрөх хүсэл интернэт ухаж, сошиал ертөнцөөр аялахад хүргэнэ. Гэхдээ энэ нь нэгэн төрлийн хорт дон болон хувирах аюултайг одооноос анхаар. Өнөөдөр танд ямар нэг хориотой үйл ажиллагааг сайн танихгүй хүмүүс санал болгох магадлалтай. Таагүй хайр сэтгэлийн асуудал, хууль бус үйл ажиллагаа, эрсдэлтэй хөрөнгө оруулалт зэрэгт бүү орооцолд. Ихэнх мэлхийнүүд хуримтлагдсан ажилдаа анхаарах нь зүйтэй.

АРСЛАН 

Бизнес эрхлэгч нар хамтрагч түншүүддээ чухал яриа хийх болно. Тиймээс та ямар ч нөхцөлд нөхөрсөг байх хэрэгтэй болно. Буруу ярьсны улмаас маргалдаж болзошгүй. Зан аашаа ойлгомжгүй харилцааны үед ч сайн хянаж, аль болох эелдэг бай. Тодорхойгүй нөхцөл эсвэл сайн мэдэхгүй асуудалд аль болох их зүйл бүү ярь.

ОХИН 

Өнөөдөр таатай өдөр байх болно. Ихэнх хүмүүс эрч хүчтэй байна. Таны гоо сайхны болон оюун ухааны мэдрэмж өндөр байна. Та өнөөдөр хайртай хүндээ ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Зарим хүмүүс өмнө нь тулгарсан бэрхшээлийг шийдэлгүй орхисон бол одоо гүйцээх цаг нь болжээ. Гадаадад суралцдаг болон гаднын компанид ажилладаг хүмүүс бичиг цаасны ажил дээр буруу ойлголцол гарахаас болгоомжил.

ЖИНЛҮҮР 

Зорьсон зорилго тань таны хүсэл мөрөөдөл болон энгийн амьдралын утга учиртай нийцэж буй эсэх талаар эргэцүүлэн бод. Өнөөдөр од эрхэс ямар нэгэн байдлаар шунан тэмүүлэх эргүүлэгт орсон жинлүүрүүдэд ухаарал олох, гишгэсэн мөрөө эргэн харж, алдаагаа дүгнэх зэргийг ивээж байна. Зөв алсын харааг олсноор бизнес эрхэлдэг хүмүүс түүнийгээ өргөжүүлэх шинэ боломжийг олж харна. Хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээ сайн холбоо тогтоосноор таны ажил хэрэгт ахиц гарна.

ХИЛЭНЦ 

Та гэр бүлийн харилцаанд үүссэн нөхцөл байдлаа зохицуулах хэрэгтэй болно. Энэ өдрийг алдаа гаргалгүй дүрэм журамтай зохион байгуулахаар төлөвлө. Учир нь ажилд тань хөндлөнгийн нөлөө орж болзошгүй. Зарим зүйлийг анзаараагүй мэт орхи. Санаатай өрөлтөд бүү бухимд. Аль болох тайван байдлаа хадгалахыг хичээ.

НУМ 

Гэнэтийн ажил хэрэг нэмэлт хөрөнгө оруулалт зардал мөнгө шаардана. Гэр бүлийн асуудлуудад шийдвэр гаргах хэрэгтэй болно. Санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд багагүй ажиллах шаардлага гарна. Өнөөдрийн гол чухал асуудал нь урт хугацааны төлөвлөгөөгөө хөөцөлдөх бус харин тодорхой орлого олоход чиглэх ёстой болно. Өөрийн хүрээлэлд шинэ хүмүүс татан оролцуулахыг хичээ.

МАТАР 

Од эрхсийн нөлөө аливаа шинэ үйл хэрэг эхлэхэд таагүй байна. Өнөөдөр гаргах хүч чармайлт тань төдий л үр дүн авчрахгүй бололтой. Гэр бүлийн харилцаанд хүндрэл гарах буюу хамтрагчидтайгаа маргалдаж болзошгүй. Шинэ танилтай болоход таатай бус. Өөрийн дутагдалтай хорт зуршлаа хая. Өдрийн таагүй хандлагыг хэт сөрж эсэргүүцэх нь ашиггүй. Иймээс эрч хүчээ гамна.

ХУМХ 

Та зөөлөн сул эсвэл гутрал гунигтай байснаар эргэн тойрондоо өөрийн үзүүлэх нөлөөг алдана. Өнөөдөр идэвхгүй байх хэрэггүй. Дуртай ажлаа хийх нь танд таатай ч хэрэгцээгээ хангахаас илүү их орлого олохыг  хичээ. Өөртөө таалагдахаас гадна үнэн, бодит байдалд зохицох зүйл хий.

ЗАГАС 

Эрүүл мэнддээ анхаарал хандуул. Үе мөчний өвчин болон шүүрлийн булчирхайтай холбоотой асуудалд тусгай эмчилгээ хийлгэ. Шаардлагатай бол шинжилгээ өг. Энэ цаг үед эрүүлжих бүхий л арга хэмжээ ашиг тусаа өгнө. Хайрын шинэ харилцаа үүсвэл дорвитой алхам шууд битгий гарга. Үнэ цэнэ нь тодортол хүлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө