Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр Т. Баясгалан, Б. Чинбат нар шалгарлаа

  С.Золбоо 2019-05-22 1305

 Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191 мянга гаруй татвар төлөгч  аж ахуй эрхлэгч иргэн, компанийн дийлэнх олонх нь буюу 75 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг учраас нийслэлчүүдийн маань төлсөн татварын орлого Монгол Улсын төсвийн орлогын талаас илүүг дангаараа бүрдүүлдэг.

Энэ онд нийслэл анх удаагаа татвар төлөгч иргэнд зориулсан төсвийн гарын авлагыг хэвлэж гаргахад бэлэн болгосон. Ингэснээр нийслэлийн төсвийг хэн бүрдүүлдэг, хэдэн төгрөг хаанаас орж ирдэг, юунд зарцуулагддаг, тэр нь үр бүтээлтэй байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэнэ” гэдгийг онцолж хэлсэн юм.

Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр

  1. “Жэйкобс инженеринг” ХХК
  2. “Жи Си Ар монголиа” ХХК
  3. “НБИК” ХХК
  4. “Спейшлайзд Карьер консалтинг” ХХК
  5. “Талх чихэр” ХК
  6. “Интернэйшнл медикал сентер” ХХК
  7. “Премиум конкрит” ХХК
  8. “Мөнххада” ХХК
  9. “Милко” ХХК
  10. “Нормет Монголиа” ХХК
  11. “Медика монголиа” ХХК
  12. “АОДЭ” ХХК
  13. “Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс” ХХК
  14. “Монголиан транс Ложистик” ХХК
  15. “Эм Эм Эс инженеринг” ХХК
  16. “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК
  17. “Энержи Интернэшнл” ХХК
  18. “Монгол эм импекс концерн” ХК
  19. “Замайн сервисиз” ХХК
  20. “Камминс монголиа инвестмэнт” ХХК

Шилдэг татвар төлөгч иргэнээр Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Лхавгаагийн Элдэв-Очир, Лувсанвандангийн Болдхуяг, Түвшинжаргалын Баясгалан, Дэмбэрэлсамбуугийн Ончинсүрэн нар шалгарсан юм. Мөн урлагийн салбарын шилдэг татвар төлөгч иргэнээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Батмөнхийн Чинбат шалгарсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө