Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эверестын оргилд хамгийн олон гарсан дээд амжилт эвдэгдлээ

  Б.Оюун 2019-05-22 348

Балбын иргэн Ками Рита дэлхийн дээвэр гэгддэг Эверестын оргил өөд хамгийн олон удаа гарч, Гиннесийн дээд амжилтыг эвджээ. Гэхдээ Ками Рита нь өөрөө өөрийнхөө амжилтыг эвдсэн байна. Балбын хөтөч-шерпа Ками Рита нь өнгөрсөн долоо хоногт Эверестын өөд 24 дэх удаагаа авиралт хийсэн байна. 49 настай Рита Эверестын ноён оргил өөд, 8848 метр өндөр Жомолунгма өөд 3-р сарын 15-нд хамгийн сүүлд авиралт хийсэн гэнэ.

Тэгвэл дэлхийн дээвэр өөд хамгийн олон удаа авирч, дээд амжилтыг эвдсэн шерпа буюу хөтөч Ками Рита хамгийн анх Жомолунгма руу 1994 онд авиралт хийж байсан гэнэ. Энэ цагаас хойш тэрээр жилд нэг удаа дэлхийн дээвэр өөд зайлшгүй авиралт хийсээр байжээ. Рита энэ жил 49 настай, эрч хүч дүүрэн байгаа учраас цаашид ч ууланд авиралт хийсээр, гадны уулчдад замчилсаар, хөтөчөөр ажилласаар байх болно гэдгээ ярьжээ.

Шерпа буюу хөтөч нь Балбад ууланд авиралт хийхээр ирсэн гадны уулчдад замчилж, тэдний ачаа барааг нь зөөж, хөтөч хийдэг хүмүүс юм. Ууланд авиралт нь Гималайн уулсад байрлах Балба улсын хувьд эдийн засгийн гол хөдөлгүүр нь юм. Энэ жил Балбын эрх баригчид Эверестын оргил өөд авиралт хийх 378 тусгай зөвшөөрөл олгожээ. Хамгийн анх Эверестын оргил өөдр 1953 оны 5-р сарын 29-нд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари болон Балбын шерпа Тэнцинг Норгэй нар авиралт хийж, дэлхийн дээвэр гэгдэх ноён оргилд гарч байсан юм. 

Ками Рита Эверестын ноён оргилоос гадна Канчен-жунга (8586 м), Чо-Ойю (8188 м), Лхоцзе (8156)зэрэг оргилуудад ч мөн авиралт хийж байсан туршлагатай хөтөч юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө