Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

3D ПРИНТЕР ЗАРДАЛ МӨНГӨ, ХУГАЦААНД ХЭМНЭЛТТЭЙ БАЙХ БОЛНО

  Б.Оюун 2019-05-23 387

3D технологийг орчин үед бүхий л салбарт ашиглаж, зардал мөнгө, цаг хугацаа хэмнэхэд ашиглаж байна. Тухайлбал барилгын салбарт, орон сууц барихад энэхүү технологийг нэвтрүүлснээр зардал мөнгө хэмнэж, орон сууцны үнэ хямдрахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

3D технологийг ашиглан орон сууцны барилгын угаалгын өрөөг маш богино хугацаанд буюу тодруулбал ердөө 12 цагийн дотор барьжээ. Энэ нь дотор заслын ажил нь хамгийн их ажиллагаатай байдаг угаалгын өрөөг жирийн ажлын цагаас бараг хоёр дахин богино хугацаанд хийж тохижуулсан байна. 3D технологи, 3D принтерийн тусламжтай орон сууцны угаалгын өрөөг хямд төсөр материалаар богино хугацаанд чанартай гүйцэтгэжээ.

Энэхүү технологийг ийнхүү нэвтрүүлэхийн тулд Хятадын Наньяны Технологийн их сургуулийн багийнхан 3 жил зарцуулж, шаардлагатай судалгаа туршилтын ажил хийж гүйцэтгэсэн байна. Улмаар тэд тусгай аргаар гаргасан бетон зуурмагийг машинд шахаж, улмаар робот гарын тусламжтай хэвэнд оруулсан материал болгон эргүүлэн цутгаж, тоон схемийн дагуу давхарга бүрээр нь цутгах аргаар угаалгын өрөөний ханыг өрж гүйцэтгэсэн байна.

Энгийн орон сууцны угаалгын өрөөг дотор заслын ажилтай нь бүрэн гүйцэтгэхэд ойролцоогоор 7 мянган доллар шаардагддаг бол 3D технологийн тусламжтай энэ зардлыг 2 дахин бууруулах боломжтой гэж үзэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө