Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өмнөд Солонгосын найруулагчийн бүтээл Канны кино наадамд тэргүүллээ

  Б.Оюун 2019-05-27 587

Энэ жил 72 дахь удаа зохиогдсон Канны олон улсын кино наадмын 2019 оны тэргүүн шагналыг Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хо-гийн бүтээл “Паразит” кино хүртлээ. Канны кино наадмын “Алтан далдуу модны мөчир” шагналыг хүртсэн энэ кинонд ядуу зүдүү амьдралаасаа салахын тулд баян айлд ажилд орж байгаа ядуу гэр бүлийн амьдралын тухай өгүүлдэг байна.

Канны кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Британийн жүжигчин Эмили Бичем “Бяцхан Жо” сэтгэлзүйн драмд бүтээсэн дүрээрээ хүртжээ. 

Тэгвэл эрэгтэй шилдэг жүжигчнээр Испанийн жүжигчин Антонио Бандерас найруулагч Педро Альмодоварын “Шаналал ба нэр төр” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн байна.

Image result for Эмили Бичем Канны

72 дахь удаагаа болсон Канны олон улсын кино наадмын шүүгчдийн нэрэмжит тусгай шагналыг Сенегалын найруулагч Мати Диопын “Атлантик” кино хүртжээ. Энэ кинонд эх нутгаа, төрөл саднаа, хайртай дотны хүмүүсээ орхин дүрвэж байгаа дүрвэгсдийн тухай өгүүлдэг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө