Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

The Hu хамтлаг Shoog Shoog нэртэй шинэ уран бүтээлээ гаргажээ

  Б.Оюун 2019-06-10 2393

Барууны хөгжмийн ертөнцөд “монгол гайхамшиг” гэж нэрлэгдээд байгаа The Hu хамтлаг “Шөөг Шөөг” нэртэй шинэ дуугаа гаргажээ. Энэ уран бүтээл нь The Hu хамтлагийн The Gereg нэртэй цомогт нь багтаж байгаа шинэ уран бүтээл юм. 

Тэдний The Gereg цомог нь 9-р сарын 13-нд худалдаанд гарах гэнэ. Энэхүү цомгоо дэмжин шинээр бүтээсэн дууныхаа эхний видеог YouTube -д тавьж олны хүртээл болгожээ.

“Шөөг Шөөг” дуу нь хамтлагийн өмнө нь гаргасан Yuve Yuve Yu болон Wolf Totem дуунуудынх нь хамтаар шинэ цомогт нь багтаж байгаа юм.

The Hu буюу Хүннү Рок нэртэй хамтлагийн эхний уран бүтээлүүд сонсогч фенүүдэд нь хүрч, зөвхөн YouTube-д л гэхэд 28 сая хандалт авч, Барууныханд Монгол хөгжим, морин хуураа барин рок хөгжим тоглох Азийн цээжинд орших улс орныг шинээр таниулж, ихээхэн амжилттай яваа юм.

Хамтлагийн уран бүтээлийг Баруунд Rammstein, System Of A Down, Foo Fighters зэрэг домогт хамтлагуудтай жиших болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө