Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 2019/08/06

  Д.Отгонсүрэн 2019-08-05 5776

ХОНЬ 

Урт хугацааны зорилгынхоо төлөө тэмцэж байгаа бол энэ үед ажил төрөл тань өндөр үр бүтээлтэй байна. Хүсэл эрмэлзэл дээд цэгтээ хүрнэ. Хэрвээ та өөрийн бүхий л хүч чармайлтаа хийж байгаа зүйлдээ зориулбал аливаа ажлыг амжилттай гүйцэтгэж чадах нь. Санхүүтэй холбоотой санаанд оромгүй эргэлт ирж болзошгүй. Хэрвээ та сурахыг хүсэж байгаа бол энэ үед сонголтоо хийх нь таатай. Хэрвээ та аян замд гарахаар зэхэж байгаа бол бэлтгэлээ сайн ханга.

ҮХЭР 

Энэ өдөр та бүтээлч сэтгэлгээтэй байна. Өөрийн харилцаа, хэв маягаас таашаал ав. Та бусад хүмүүсийн зүгээс ирэх бүхий л боломж, сонирхолтой зүйлээс таашаал авах боломжтой. Та ямар нэг ажлыг ахлах болох үед хэцүү шалгууртай тулгарна. Найз нөхөд тусалж байдлыг нааштай болгоно. Та ч тэдэнд боломжийнхоо хэрээр туслаарай.

ИХЭР 

Элдэв зүйлд уруу татагдалгүй биеэ барих, харилцаа холбоогоо багасгахыг од эрхэс санал болгож байна.  Мөн өөрийн болон дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг зөвлөж байна. Биеийн хүчний ажилд ба эрсдэлтэй үйлдэл хийхээс болгоомжил. Цахилгаан багажтай ажиллахаас татгалз. Гэмтэл авах магадлал өндөр байна.

МЭЛХИЙ 

Та урам зоригтой байна. Энэ өдөр эхэлсэн аливаа бүтээлч сэтгэлгээний ажлууд гайхалтай байдалд хүргэнэ. Тиймээс завгүй байж өөрийн дуртай ажлаараа оролд. Хэрвээ та бизнесээ өргөжүүлэхийг хүсэж байгаа бол бусдын тусламжийг амархан авч чадна. Та хэрэгжүүлэх гэж буй төлөвлөгөөгөө дахин засварлах бололтой. Учир нь таны хуучин төлөвлөгөөний гол хэсэг хэдийн хэрэггүй болсон байх талтай.

АРСЛАН 

Урам зориг оруулсан хүсэл мөрөөдөл тань бодит болон хувирч болзошгүй. Хэдийгээр төөрөгдөл, тодорхойгүй байдал үргэлжилсээр байх боловч асуудлыг шийдвэрлэх чадвар нэмэгдэнэ. Энэ өдрийг хүртэл онцгой нэгэнтэй гүнзгий холбоог үүсгэхийг хүссэн хүмүүст сайн мэдээ ирэх боловч нууц амраг таагүй зүйлийг авчирч болох юм. Хэрэв буруу шийдвэр гаргавал санхүүгийн дампууралд өртөн сэтгэлээр унаж болзошгүй.

ОХИН 

Таны хувийн амьдрал болон ажил төрөл таагүй байдалд орно. Бодит байдлыг олж хар. Юу хамгийн боломжтой ба юу зөвхөн мөрөөдөл болохыг ялгаж ойлго. Энэ өдөр романтик сэтгэлтэй байх тул мөрөөдөл амархан биелэхгүй болохыг март. Амьдрал дээр үргэлж зугтаадаг байсан хатуу шийдвэрээ гарга. Та бусдад үнэлэгдэх бодит зорилгыг олж чадна.  Өнгөрсөн зүйл тань одоо үед нөлөөлөхийг бүү хүлээн зөвшөөр.

ЖИНЛҮҮР 

Шинэ ажил хэрэг эрхлэх болон эхэлсэн ажлаа дуусгах аль алинд нь сайн өдөр. Гэртээ засвар хийж тохижуулахад таатай. Мөн хамт олны ажил, хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой. Аливаа тулгамдсан асуудалд найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс.

ХИЛЭНЦ 

Хувийн харьцаанд хүчтэй өөрчлөлт ирнэ. Энэ нь гэр бүлтэйгээ дахин нэгдэх, салах зэрэг хайр дурлалын харьцаатай холбоотой байх. Аливааг хэтрүүлэх нь дараа таагүй үр дүнд хүргэж болзошгүй. Энэ бүхнээ их үнээр төлөх хэрэг гарах магадлалтай. Ганц бие хүмүүс ажигч, гярхай байх нь зөв. Шинэ танилдаа анхаарал, болгоомжтой ханд. Санхүү мөнгөний асуудлыг хүүхэд, найз нөхөд гэр бүлтэйгээ ярилцах хэрэггүй.

НУМ 

Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхэд харамсмаар жижиг сажиг зүйлс, үл ойлголцол танд саад болно. Ядаргаа, хэт ачааллаас болж дотнын хүнтэйгээ маргалдаж зөрчилдөнө. Муудсан хосуудын харилцаа мухардалд орно. Гэхдээ удахгүй энэ таагүй хандлагууд арилж үгүй болно. Хамгийн гол нь та амнаасаа илүү үг унагахгүй байх нь чухал.

МАТАР 

Тэвчээртэй байвал гэнэтийн зүйл тохиолдоход хялбархан даван туулна. Хэрэв та ганц бие бол хайр дурлалын шинэ адал явдал хүлээж байна. Архи дарсны хэрэглээгээ багасгаарай. Та бусдын бардамнал ихэрхүү зангийн өмнө тэвчээртэй байхыг хичээ. Энэ нь танд болоод ойр дотнын хүмүүст эерэг энерги авчирна.

ХУМХ 

Энэ өдөр зөн билгээрээ итгэлтэй үйл ажиллагаагаа дэмжин ажилла. Таны эрч хүч улам нэмэгдэх боловч нөхцөл байдалд  дүгнэлт хийх чадвар дутмаг байна. Бардам зангаа дарж, нийтийн зорилгод хамтран тэмц. Энэ өдөр аялал, жуулчлалаар явахад таатай.

ЗАГАС 

Өнөөдөр эрүүл мэндээ бод. Халдвартай газраас хол байж өөрийгөө хамгаал. Таны биеийн байдал бага зэрэг сулхан байна. Хайртай дотнын хүмүүсээ бас харж хандаарай. Дасгал хөдөлгөөн хийж эхлэх нь эрүүл байх шилдэг арга. Чөлөөт цаг гарвал салхинд гар. Өнөөдөр сайн дурын ажилд хамрагдах нь таатай байх бололтой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө