Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЖЕЙМС БОНДЫН ТУХАЙ ШИНЭ КИНОНЫ НЭР ТОДОРХОЙ БОЛЖЭЭ

  Б.Оюун 2019-09-02 112

Агент-007 буюу мөрдөгч Жеймс Бондын тухай цувралын шинэ ангийн нэр тодорхой болжээ. Бондын тухай шинэ киноны продюсеруудын мэдээлж байгаагаар ирэх 2020 оны хавар дэлгэцнээ гарах шинэ анги (No Time To Die) буюу “Үхэх цаг болоогүй” гэсэн нэртэй байх гэнэ.

Бондианагийн алдарт цувралын 25 дахь анги болох шинэ ангийн нээлт 2020 оны хавар буюу тодруулбал Их Британид 4-р сарын 3-нд, харин АНУ-д 4-р сарын 8-нд болохоор төлөвлөжээ. Шинээр бүтээж байгаа ангид Жеймс Бондын дүрийг энэ кинонд 5 дахь удаагаа тоглож байгаа Дэниел Крейг бүтээж, харин үл мэдэгдэх хорон санаатны дүрийг Оскарын шагналт Рами Малек бүтээж байгаа юм. Түүнчлэн Бондын шинэ ангид жүжигчин Рэйф Файнс болон Бен Уишоу нар эргэн ирж, Наоми Харрис, Леа Сейду зэрэг жүжигчид мөн тогложээ.

Нууц агент 007 буюу мөрдөгч Жеймс Бондын тухай анхны кино дэлгэцнээ 1962 оны 10-р сард гарч, түүнээс хойш өнөөдөр 25 анги хийгдээд байна. Жеймс Бондын дүрийг Шон Коннери, Жорж Лэзенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан, Дэниел Крейг гэсэн 6 жүжигчин бүтээжээ.    

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө