Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТУРКИЙН НУТАГТ 1,500 ЖИЛИЙН НАСТАЙ ЧУЛУУН ШИГТГЭМЭЛ ОЛДЖЭЭ

  Б.Оюун 2019-09-10 179

Туркийн зүүн хэсгийн Адияман мужийн нутгаас эртний чулуун шигтгээтэй дэлгэмэл зураг олджээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү зураг нь дор хаяж 1500 жилийн настай гэнэ.

Эртний чулуун шигтгэмэлийг Адияман мужийн Бурункайр тосгоны дэргэдэх тал газраас олж илрүүлжээ. Орон нутгийн эрх баригчид нь эртний түүх соёлын олдворыг тусгай хамгаалалтанд авч, олдворыг цэвэрлэх ажил явуулж байна.

Түүхч шинжээчдийн үзэж байгаагаар чулуун шигтгэмэл бүхий зураг нь нийтдээ 45 кв/м талбайг хамарч байна.

Энэхүү олдвор нь Туркийн эртний сүмийн туурь бололтой. Учир нь ойролцоох газраас нь Византийн үеийн зоосон мөнгө, мөн сүмийн өөд чиглэсэн шат байгаа юм. Эртний чулуун шигтгэмэлийг улаан, шар, цагаан, хар, цэнхэр, улбар шар өнгийн чулуунууд шигтгэх янз бүрийн хээ угалз дүрслэн хийсэн байна. Чулуун зурган дээр буга, могой, загас, тогос гэхчлэн ан амьтдын зургийг чулуугаар шигтгэн хийжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө