Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Токио-2020" олимпийн наадамд оролцох тамирчдын хувцасны загвар батлагдлаа

  Т.Бадамханд 2019-09-12 272

Токио-2020 зуны олимп, паралимпийн наадамд оролцох манай улсын баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны уралдаанд шалгарсан Мишээл-Амазонка ХХК-д үйлдвэрлэх эрхийг өгч гэрээ байгууллаа. Тамирчдын хувцасны зардалд 394.3 сая төгрөг шаардлагатай юм байна.

Токио олимп сангаас санхүүжилтийг шийдвэрлэх гэнэ. Харин тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилтад Японы Мизүно брендийн хувцсыг өмсгөхөөр өнгөрсөн онд шийдвэрлэжээ.

Олимпын хувцсыг урлах байгууллагыг сонгох шалгаруулалтыг зургадугаар сард зарласан байна. Өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн бренд өнгө төрхийг шингээсэн учраас Мишээл Амазонка компанийн загварыг сонгосон гэж албаныхан тайлбарлалаа. 1968 оны олимпт оролцсон тамирчдын ёслолын хувцас нь үндэсний дээл байсан учраас энэ удаагийн ёслолын хувцасыг үндэсний дээл байхаар загварыг гаргажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө