Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 2019/09/13

  Д.Отгонсүрэн 2019-09-12 3585

ХОНЬ 

Таны бизнесийн ажил хэрэгт тустай ямар нэгэн нууцыг олж мэднэ. Гэхдээ тэнд ямар нэгэн хууль бус байдал ажиглагдвал энэ ажилд битгий оролцоорой. Хэрвээ та бизнесээ өргөтгөвөл амжилт олох боломж өндөр байна. Үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид газрын асуудлаас болоод маргалдаж магадгүй. Хий маргалдах нь ямарваа нэгэн үр дүнд хүрдэггүй гэдгийг сана. Тиймээс та асуудлыг шүүхээр шийдэх нь зөв.

ҮХЭР 

Өнөөдөр од эрхэс танд шинэ эхлэлийн дохио өгч байна. Шинэ найз нөхөдтэй болж дотносох боломж гарч байна. Хамт олны уулзалт, цуглаан, эцэг эхийн хурал зэрэг бүхий л үйл ажиллагаанууд таны хүрээг тэлнэ. Бүгдэд нь заавал оролц. Иймэрхүү уулзалт цуглаан дээр танд огт тохирохгүй, гай болохоор хүмүүс ч бас ирнэ шүү. Тиймээс хэнд юу хэлэхээ сайн бодоорой.

ИХЭР 

Өнөөдөр таны төсөөлөл од гарагийн нөлөөгөөр эрчимжиж байна. Олон гайхалтай сайхан санаагаар та бялхаж байна. Хайртай хүмүүс үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө. Өнөөдөр та залуу сэтгэлгээтэй байна. Та хэдэн настай байсан ч  зугаа цэнгэл, баяр наадмаас сэтгэл ханамж авч чадахаар байна. Амрах төлөвлөгөө гэнэт өөрчлөгдөнө.

МЭЛХИЙ 

Өглөөг сайхан унтаж өнгөрүүл. Ажлын ачаалалтай өдөр эхлэхээс өмнө сайхан амраад авах хэрэгтэй. Өнөөдөр бол бусадтай хэл амаа ололцох, шинэ хүмүүстэй танилцахад хамгийн тохиромжтой өдөр. Эсвэл агаарт гарч өөрийнхөө дотоод хүнийг сонс. Та юу ч хийсэн байсан, таны сэтгэлийг ихээхэн хөдөлгөж чадна. Магадгүй шинэ сонирхолтой болж болно.

АРСЛАН 

Гайхалтай нөхөрлөл гэдэг хамгаас чухал өдөр. Анд нөхөд амьдралыг эерэгээр өөрчилж байдаг. Өнөөдөр хайртай хосуудын хувьд сайхан өдөр болж өнгөрөх төлөвтэй байна. Хамт олны уур амьсгалын хувьд ч таатай байх учраас багийн ажилд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Сэтгэл хөдлөлөө захирч сурах нь зүйтэй.

ОХИН 

Дотроо бодолтой байх нь танд хэрэгтэй. Ер нь та өөрийн хүсэл сонирхлоо тэргүүн эгнээнд тавь. Өөрийн мөрөөдөл, хүслээ туршиж үзэхээс бүү ай. Аливаад ухаалаг үзлээр хандахгүй бол жижиг зүйлийг орхигдуулан, хэт том зүйлийг төлөвлөн  тооцоолох хандлагатай.

ЖИНЛҮҮР 

Холын зүйлийг төсөөлөн бодож, аливаад  ялагч байхын төлөө хичээж чармайх хэрэгтэй. Хэрэв та өөрийг тань ойлгож, байнга тусалж дэмждэг нэгэн хажууд байгааг мэдрэх юм бол илүү өөдрөг сэтгэлээр амьдарч чадах болно. Хүүхдүүддээ анхаарал хандуулах цаг иржээ. Учир нь гаднын муу нөлөөнд автах магадлал өндөр байна.

ХИЛЭНЦ 

Оньсого мэт зүйлээр оролдох нь таныг энэ өдөр завгүй байлган ажил үүргийн хажуугаар нууц хариу олох гэж хичээхэд хүргэнэ. Үүрэг даалгаварт бүтээлч зангаар хандах нь сэтгэл ханамжтай үр дүнг авч ирнэ. Хэрвээ та удирдлагыг гартаа авбал бусдын дэмжлэг ойр байна.

НУМ 

Санамсаргүй орлого таны нүүрэнд инээмсэглэл бэлэглэнэ. Хэрвээ та зоригтой шийдэмгий байвал бүгд боломжтой байна. Сэтгэл зовоосон асуудлаараа найз нөхөдтэйгөө ярилц, тэгвэл арай дээрдэнэ. Өвчтэй хүнээс хол байж халдвар авахаас сэргийл. Хайртай хүн болон хүүхдийн шаардлага зовлонтой мэт санагдана. Нийгмийн ажил танд үнэтэй тусах төлөвтэй.

МАТАР 

Хуучны танилтайгаа таарч, дотно яриа өрнүүлж болох юм. Хэрвээ та гэрээсээ гармааргүй байгаа бол үүнийг интернетээр хийж магадгүй. Гэр бүлтэй болох хүсэл бүтээлч байх шаардлагаас болж нурж магадгүй. Тиймээс эхлээд гэр бүлийн асуудлаа цэгцлэх нь дээр байх.

ХУМХ 

Танд хууль бус, луйвар залилангийн шинж ажиглагдвал ашигтай ажилд ч битгий оролцоорой. Бизнесээ оновчтой сурталчилбал амжилт олох боломж өндөр байна. Архи тамхи болон хар энергитэй хүмүүсээс хол бай. Буруу зуршлаас зайгаа барь.

ЗАГАС 

Хоосон цуу яриа, хов жив газар авч байна. Энэ бүхнээс хол байвал дээр. Таныг хэн нэгэнтэй гүжир гүтгэлгээр буулган авахыг оролдож болзошгүй. Бухимдахын оронд харин ч энэ байдлыг өөрт ашигтай байхаар өөрчил. Энэ сорилтыг давбал та бие даасан, өөртөө итгэлтэй нэгэн болж чадна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө