Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол цирк 75 нас хүрлээ.

  Б.Уянга 2016-07-09 2351

Анх Яармагийн задгай дэнжид 2000 хүний суудалтай задгай цирк тоглож эхэлснээр Монголын цирк үүсч хөгжих суурь тавигдсан байна.  Энэ үеэс л Монголд циркийн урлаг хүчээ авч уран бүтээлчдийн эгнээ нь тэлжээ.  Агаарын гимнастик, уран нугаралт , жонглёр, олсон дээр явах , хүндийг өргөлт гээд уран бүтээлийн төрөл олширохын хирээр үзэгчдийн тоо ч өсчээ.  Өнгөрсөн хугацаанд циркийн уран бүтээлчид дэлхийн олон хотуудаар явж  үзүүлбэрээ хүргэсэн амжилттайгаар 75 жилийн ойн баяраа угтаж байна.

Спортоор яривал дэлхийд рекорд тогтоож яваа Монгол циркийн уран бүтээлчид өмч хувьчлалын сүүдэрт жиндэж хэсэг тарж бутарсан. Гэсэн хэдий ч Эргэн дурсахуй тоглолтын үеэр нэгдэж үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолтоо толилуулсан юм.

Гурван үеийн төлөөлөл ирж уран бүтээлээ толилуулсан тоглолтонд 75 уран нугараач нугарсан.  Амьдарлынхаа олон арван жилийн циркийн тайзнаа зориулсан ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирсний дунд 20-р зууны манлай уран нугараач Бэгзсүрэнгийн Норовсамбуу гуай ч байгаа юм. МУ-ыг дэлхийн тавцанд сурталчилахад жинтэй нөлөө үзүүлсэн хүн хэмээн түүнийг үнэлдэг юм .

Өнөөдөр манай улсад байнгын ажиллагаатай цирк хуруу дарам цөөн байдаг бол энэ тоог нэгээр нэмж Эрдэнэт хотод циркийн шав тавигдаж байгаа тухай мэдээ тоглолтын үеэр ирсэн юм.

 
ТВ5 мэдээ: Монгол цирк 75 нас хүрлээ #цагхөтөлбөр

ТВ5 мэдээ: Монгол цирк 75 нас хүрлээ #цагхөтөлбөр

Posted by TV5 Mongolia on Friday, July 8, 2016

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө