Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Celebrity news Та бүхэндээ tv5.mn-ээс оддын жиг жуг хөгжилтэй бөгөөд сонирхолтой мэдээнүүдийг цомхотгон хүргэж байна

  Б.Төгсбаяр 2016-10-27 675

 

1.Саудын араб хосууд хуримаа хийгээд 2 цагын дараа салжээ.

Шалтгаан: Эхнэр нь “Snapchat” даа хуримынхаа зургийг оруулснаас болж Нөхөр бухимдаж салсан.

2. Дуучин Рианна , Тайлор Свифт-д зөвлөгөө өглөө.

Дуучин Рианна Тайлор Свифт-г Канадын реппер од Дрэйк ээс холхон шиг бай хэмээн хэлжээ. Учир нь Дрэйк өөрийн төрсөн өдөртөө алдартай од дуучидыг урьсан ба уг үдэшлэгт “Country” дуучин маань уригдаж Дрэйктэй жиг ургуулсан гэнэ. Үүнийг харсан Рианна өөрийн найз Тайлор-д Дрэйкийг ямар хөгийн хүн өөдгүй нэгэн болохыг хэлж түүнээс хол байхыг анхааруулсан байна.

3.Кати Перри хүүхэд мөрөөдөв.

“Pirates of Caribbean” киногоороо олонд танигдсан жүжигчин Орландо Блүүмийн найз охин болох дуучин Кати Перри саяхан найз залуугынхаа байшинлуу нүүн ирж амьдрах болжээ.         Тэрээр Лос Анжелесийн хүүхдийн эмнэлэгт бяцхан хүүхдүүдэд буяны тоглолт хийх үеээрээ “Эх болох нь миний эн тэргүүний зорилго болоод байгаа. Хэдийгээр би одоогоор хүүхэдгүй ч тун удахгүй болох болно. Орландо ч намайг удахгүй болгоно байх” хэмээн хожигносон байна.

4.Ким Кардашьян Бейонсэд гомдлоо.

Жэй Зи болон Канье Вэс нар сайн найзууд хэдий ч тэдний эхнэрүүд тийм биш бололтой. Тэрээр саяхан Парис хотын зочид буудалд болсон зэвсэгт дээрэмчдийн халдлагын үеэр болсон Ким Кардашьян хүнд хэцүү үед намайг дэмжиж урмын үг хайрлаагүй ор тас хаясан хүмүүсын “BLACK LIST” буюу хар Жагсаалт гаргажээ. Тус жагсаалтыг Бэйонсэ тэргүүлж байгаа гэнэ. Учир нь “Бусад хүмүүс надад урмын үг захиа бичэж байгаа ч миний найз болох бэйонсэ огт тэгэхгүй юм. Би түүнийг алба , амины ажил маш ихтэйг мэднэ. Гэхдээ тэр ядаж залгаж зөвөлгөө өгөх ёстой” гэж гомдол мэдүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан