Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Ангараг:" Атганд үлдсэн эрдэнэ" киноны бүх материалыг 89 дэхь "Академи Авардс"-т өгсөн байгаа.

  Б.Мөнхбат 2016-12-01 1104

Атганд үлдсэн эрдэнэ уран сайхны кино Оскарын гадаад хэл дээрх номинацид нэр дэвшиж магадгүй болоод байгаа. Энэ тухай тус киноны ерөнхий зураглаач хийсэн Д.Ангарагаас цөөн хэдэн зүйл тодрууллаа.

-Сайн байна уу ? Атганд үлдсэн эрдэнэ уран сайхны киноны талаар мэдээлэл авлаа. Энэ талаар ярилцах гэсэн юм.

-Сайн байна уу. Би Монголд амьдардаггүй юмаа. Зундаа л Монголдоо очдог.  Ингээд нүүр номоороо дамжуулаад мэдээлэл хүргэе. Атганд үлдсэн эрдэнэ уран сайхны киног Академийн 89 дэхь удаагийн Оскарын гадаад хэл дээрх номинацид нэр дэвшүүлэх гээд холбогдох бүх материалуудаа өгсөн багаа. Яг шилдэг гуравт нэр дэвшихийг одоогоор хэн ч мэдэх боломжгүй байдаг юм. Нэр дэвшиснийг ирэх нэг сарын дундуур олон нийтэд зарлана. Аз байвал шилдэг гуравт багтаж албан ёсоор нэр дэвшинэ. Бүр их аз байвал Академийн шагнал 89 дэхь удаагийн Оскарын шилдэг гадаад хэл дээрх киноны эзэн болно. Өөрөөр хэлбэл нэр дэвшүүлэх гээд материалаа өгсөн байгаа.

-Нийт хэдэн киноноос сонголтоо хийх бол ? Ямар шалгуур үзүүлэлтүүд байдаг вэ ?

-50 орчим киноноос шилэгдэж эхний 20-д үлдээд нэр дэвшүүлэх материалуудаа хүлээж авсан байгаа. Одоо 20 киноноос сонгогдож эхний гуравт үлдэж нэр дэвших эрхээ авна. Тэгээд гурваасаа нэг нь сонгогдож шилдэг нь болно гэж иймэрхүү зүйл болж байгаа. Манайхан жаахан буруугаар ойлгоод байх шиг байна. Бодит байдал иймэрхүү байна.

Д.Ангарагийн хувьд “Бодлын хулгайч”, “Миний хөрш чөтгөр”, “Эх орон дуудаж байна” зэрэг уран сайхны кинонуудад зураглаачаар ажиллан Америкийн кино зураглаачдын холбооноос жил бүрийн хоёрдугаар сард зохион байгуулдаг Америкийн шилдэг кино зураглаач шалгардуулдаг ASC Annual Awards ёслолд оролцдог эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа уран бүтээлч юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан