Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жанет Жексон 50 насандаа ээж болов

  М.Даваадулам 2017-01-04 976

Попын хаан Майкл Жексоны дүү Жанет Жексон 50 насандаа анхны хүүхдээ төрүүллээ. Дуучин бүсгүй мягмар гарагт амаржиж хүүтэй болсон байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа тухай People сэтгүүлд дуучны төлөөлөгч мэдээлжээ.

Жанет Жексон болон түүний нөхөр Виссам аль-Мана хүүдээ Исса аль-Мана гэх нэр хайрлажээ.

Дуучин бүсгүй хөл хүнд болсон тухай мэдээллийг хэвлэлүүд анхлан өнгөрсөн 5-р сард мэдээлсэн. Харин Жанет Жексон энэ мэдээллийг 10-р сард баталсан юм. Өнгөрсөн оны 4-р сард Жексон эмч нарын зөвлөгөөг дагаж, аялан тоглолтоо хойшлуулжээ.

Жанет Жексон болон түүний нөхөр Катарын бизнесмэн Виссам аль-Мана нарын хувьд хоёул анхны хүүхдээ ийнхүү өлгийдэн авлаа.

Виссам аль-Мана нь Жанет Жексоны гурав дахь нөхөр. Тэрээр Персийн булангийн орнуудад тансаг зэрэглэлийн хувцасны худалдаа эрхэлдэг байна. Аль-Мана Жексоноос 9 насаар дүү гэнэ.

Попын хаан Майкл Жексоны дүү Жанет Жексон 1986 онд Control нэртэй гурав дахь цомгоо худалдаанд гаргаснаар, цомог нь түүнд нэр алдар авчирчээ. Тэрээр карьерынхаа туршид нийт 140 сая хувь цомог худалдаалжээ. Энэ үзүүлэлтээр орчин цагийн хөгжмийн түүхэнд дээгүүрт бичигддэг юм.

Жанет Жексон “Оскар”-ын шагналт, түүнчлэн “Грэмми”-гийн 6 удаагийн шагналт юм. Харин Billboard сэтгүүлийн нэрэмжит 34 шагнал хүртэж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан