Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болно

  Б.Төгсбаяр 2017-01-17 502

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг өнөөдөр БОАЖЯ-нд хуралдлаа.

Үндэсний хөтөлбөрийн боловсруулах энэ удаагын хурлыг ажлын хэсгийн ахлагч БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба удирдан явуулсан бөгөөд тэрээр энэхүү хурлыг нээн  “Агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрээд байгаа энэ үед зөв шийдэл бүхий арга хэмжээг авах ёстой. Хамгийн түрүүнд бид агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэлээ.

Уг хурлын  хүрээнд ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн төслийн үндэслэл, шаардлага, нөхцөл байдлын судалгаа, дүгнэлт хийх, холбогдох салбарт хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудтай уялдуулан холбогдох зорилт, үйл ажиллагааг томьёолж, боловсруулах талаар хэлэлцлээ. Мөн ажлын хэсгийн гишүүдэд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн зорилго зорилт, үйл ажиллагааг томьёолох даалгавар өглөө.  

Сангийн яамны  ЭЗБГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Нарангоо “Бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын талаар ажлын хэсэгт илтгэл тавьсан юм.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, дүнг 2017 оны хоёр дугаар улиралд багтаан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд танилцуулах ёстой бөгөөд энэ сарын 19-д ажлын хэсэг дахин хуралдахаар боллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан