Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Утааны эсрэг  жагсаалд Никитон, SweetYmotion,  Хар сарнайн Амараа, lemons, нар дуулна.

  Б.Отгон 2017-01-23 1432

Утааны эсрэг ээж аавуудын анхны  жагсаалд 4000 гаруй хүн цугласан  мөртлөө  он солигдох мөчид  Сүхбаатарын талбайд зохиогдсон шоунд 100 мянга орчим иргэд жил бүр цугладаг. Энэ тоог харьцуулан шүүмжлэсэн сэтгэгдлүүд сошиал ертөнцөд нэлээд ажиглагдсан. Тиймээс Утааны эсрэг дахин жагсахаар бэлдэж байгаа ээж аавуудтай нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болжээТэд Утааны тухай дуу хийж энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийхээр болжээ. Түүнчлэн “Хар сарнай” хамтлагийн дуучин Амараа Take off хамтлагтай хамтарч УТААны тухай дуу зохиосноо “БООЖ ҮХЛЭЭ!” жагсаал дээр дуулах юм. Утаанд дарлагдаж бууж өгөлгүй, чадах бүрээрээ тэмцэхийг уриалсан дуунууд ийнхүү ар араасаа төрж УТААны эсрэг нийгмийн хөдөлгөөнд урлагийнхан давалгаалан орж иржээ. Одоогийн байдлаар УТААны тухай гурван дуу бүтээгдсэн нь 28-ны өдрийн жагсаалд дээр дуулагдах юм. ДиЖи Үүрээ тэргүүтэй Монгол Микс Прожектийн хамт олон УТААНы эсрэг жагсаалд нэгдэж жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллаж байна.  Энэ удаагийн жагсаалын нэр “Боож үхлээ” бөгөөд  сэтгүүлч Алтантүрүү жагсаалыг хөтлөж, Лемонс хамтлаг, жазз дуучин Хулан, Mr.Dogs хамтлаг, Чоно хамтлагийн дуучин Дэрмээ нар ая дуугаа өргөж,  хөлбөмбөгийн тайлбарлагч Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр  оролцох аж. Утааны эсрэг ээж аавуудын боож үхлээ жагсаал  ирэх Нэгдүгээр сарын 28-ны хагас сайны 12.00цагаас  Сүхбаатарын талбайд болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан