Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БОГД ХААНЫ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ДААЛИНГ ДӨРӨВ ДАХИН ТОМОСГОН УРЛАЖ ГИННЕССИЙН НОМОНД БҮРТГҮҮЛНЭ

  Г.Болорсүх 2017-01-25 2659

 Монгол уран хатгамал, даалин урлалыг ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгүүлэх ажлын эхлэл, “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн нээлт 2017 оны нэгдүгээр сарын 27-ны 11.00 цагт Богд хааны ордон музейд болно. Үзэсгэлэнд өнөө цагийн уран хатгамалчдын сор болсон бүтээлүүдээс гадна Богд хааны ордон музейн ховор нандин үзмэрүүд дэлгэгдэнэ. Уран хатгамал, зээгт наамал, зоос ширээний сүлжмэлийн урлалын түүх, нүүдэлчдийн өв соёлын гайхамшгийг тод томруунаар харуулах энэ үзэсгэлэн Монгол хүн бүрт үндэсний өв соёлоороо бахархан, хөгжүүлэх эх оронч сэтгэл төрүүлнэ гэдгийг онцолж байна. Тэр дундаа Монгол урчууд Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын хэрэглэж байсан хөөрөгний даалинг зүү ороож урлах төдийгүй хэмжээг нь 4 дахин томосгож хамгийн чамин тансаг хүр хорхойн шүлсэн торгон дээр урлах юм байна. Энэхүү биет бус өвийг өвлөн авч үлдсэн монгол түмний өв соёлыг дэлхийд таниулах цаашлаад гиннессийн  Юнескод бүртгүүлэх зорилготой гэдгийг онцолж байлаа .

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан