Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

С.БАТБОЛД УТААГ БУУРУУЛАХАД ШАЛТАГ ШАЛТГААН ТООЧИХООСОО ИЛҮҮ ШИЙДВЭРТЭЙ АЛХАМ ЧУХАЛ

  Б.Төгсбаяр 2017-01-27 874

Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, оршин суугч бүр хохирч байна. Энэ аюулыг гэтлэн давахын тулд нийслэлчүүд бид нийтээрээ хариуцлага хүлээх цаг ирлээ. Зөвхөн төр засаг биш, хэн нэгэн хүн биш, хамтын хүчээр утаатай тэмцэх хэрэгтэй гэж хэллээ. Агаарын бохирдлыг бууруулах талаар хотоос авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь тогтвортой биш, байнга өөрчлөгдөж байснаас үр нөлөө нь хангалтгүй байгааг бид өдөр тутамдаа мэдэрч байна гэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг олон өнцгөөс харж, нухацтай хэлэлцэн, агаарыг цэнгэгжүүлж, орчны бохирдлыг бууруулах, иргэдээ хамгаалах талаар онцгойлон ярилцлаа.  Мөн хотын энэ их утааг өвөл нь яриад зун нь мартах биш сар бүр хэлэлцэж үр дүнг ярилцаж байхаар болсон байна. Хуралдааны үеэр хотын дарга сүүлийн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад төрөөс хэдэн төгрөг зарцуулсан талаар хэлсэн. Тэрээр хэлэхдээ 2007-с 2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулахад нийт 207 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн юм. Мөн энэ хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төслүүд үр ашгаа өгөөгүйг онцолсон юм. Тухайлбал “Нүүрс” хөтөлбөр , Байгальд халгүй түлшний үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-үүдийг дурьдлаа. Тэрээр цаашид агаарын бохирдлыг бууруулахад шалтаг шалтгаан тоочихоос илүү шийдвэртэй алхам хийх нь чухал гэж хотын удирдлагуудад хэллээ.  

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан