Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Үргэлж үхдэг хүн” таалал төгсчээ

  М.Даваадулам 2017-01-28 5907

Британийн нэрт жүжигчин Жон Хёрт 77 насандаа таалал төгсчээ. Тэрээр хагас зуун жил кино урлагт зүтгэхдээ “Харийнхан”, “Хүн-заан”, “Харрин Поттер” зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн юм.

1962 онд “The Wild and Willing” кинонд анх тогложээ.

Хагас зууны туршид дэлгэцийн бүтээлд тоглохдоо олон кинонд үхэж байгаа баатрын дүр бүтээснээрээ алдартай. YouTube цахим хуудас уран бүтээлчийн дэлгэцнээ мөнхөлсөн 40 үхлийн үзэгдлийг нэгтгэжээ.

 

“Миний хүүхдүүд ээлжит кинондоо намайг үхэж байгаа эсэхийг асуухаа больсон. Харин яаж үхсэн тухай асуудаг болсон шүү”

Жон Хёрт

Жон Хёрт Оскарын наадамд хоёр удаа нэр дэвшжээ.

Түүний бүтээсэн дүрүүдээс үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон дүр бол Дэвид Линчийн бүтээл “Хүүн-заан” киноны дүр. Тус киноны зураг авалтын үеэр Жон Хёртын нүүрийг хувиргахад 8 цаг зарцуулдаг байжээ.

Жүжигчин нойр булчирхайн хавдартай болсноо 2015 оны зун зарласан юм. Үүнээс 4 сарын дараа хавдрыг хоргүйжүүлсэн тухай эмч нар мэдээлсэн.

Түүний тоглосон гурван ч бүтээл энэ онд шинээр дэлгэцнээ гарах юм.

Жон Хёрт Александр болон Николас гэх хоёр хүүтэй. Дөрвөн удаа гэрлэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан