Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

A COOL:Сошил орчноор намайг доромжилж нэр хүндэд халдсан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

  Б.Төгсбаяр 2017-04-05 4590

Дуучин А COOL буюу Анхбаяр урлагт хэдийнээ хөлөө олсон нэр хүндтэй дуучин. Тэрээр сүүлийн үед тоглолтондоо анхаарч маш ихээр ажиллаж байгаа. Сайны хажуугаар саар гэгч нэгэнт монгол хүн бүрийн мэддэг таньдаг дуучин маань алдарт дуучин Weeknd ийн "i feel it coming" дууг ковер хийж дуулсан нь үзэгч фенүүд болон сошил орчноор шүүмжлэгчдийн хараалыг барж байгаа бололтой.  Өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх хоолойгоороо ялгарч чаддаг дуучин маань хүний дууг ковер хийнэ гэдэг зарим хүмүүст таалагдахгүй л байгаа болов уу. Ямартай ч дуучин маань өөрийг нь харааж зүхэж доромжилсон хүмүүст хариуцлага хүлээлгэж , цаашлаад бүүр хуулийн заалтад өөрчлөлтөд оруулахаар уриалга гаргана гэдгээ өөрийн цахим хуудсаараа сонсогч шүүмжлэгч олонд зориулж бичжээ.

 

 Мөн та бүхэндээ сонсогч олны уурыг хүргээд байгаа "I feel it coming" дууны коверийг хүргэж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан