Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Камертон хамтлаг хүн бүрийн зүрхэнд хайр эгшиглүүлсээр ...

  Б.Отгон 2017-04-07 18414

"Камертон" хамтлаг шинэ уран бүтээл гаргажээ. Энэ бол "Хайр" дууны клип. 

Дөрвүүлээ хамтдаа хайртай гэргий, хөөрхөн үрсийнхээ хамт дүрсжүүлсэн уг клипийг үзсэн хүн бүрт  хайр энэрэл, баяр баясгалан, халуун дулаан уур амьсгал, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэхүйц байгаа биз?

"Камертон" хамтлагийн "Хязгааргүй-2017" цомогт багтсан "Хайр" дууны үгийг яруу найрагч Д.Ган-Очир тэрлэж , аяыг тус хамтлагийн ахлагч Д.Болд зохиожээ.

Хавар хайр дагуулдаг шиг энэ хаврын хайрын эрчисийг "Камертон" хамтлаг "Хайр" дуугаараа хөглөж байна.

Арван найман нас, анхны болзоонд зогсмоор байгаагаа тунхаглан Монголын рок попын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн Камертончууд ямагт гэгээн хайрын дууч  байсаар ирсэн. Өнөөдөр ч хэвээр. Хайрыг хүн бүрийн зүрхэнд эгшиглүүлсээр...

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан