Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пико Таро хан боргоцойн жилийн хэрэгцээгээ хангав

  М.Даваадулам 2017-04-13 2313

PPAP /Pen-Pineapple-Apple-Pen/ гэсэн гурван үгтэй дуу дуулж, Гиннесийн номонд нэрээ мөнхөлсөн Японы дуучин Пико Таро энэ уран бүтээлийнхээ ачаар хан боргоцойн жилийнхээ хэрэгцээг хангажээ.

Америкийн хөдөө аж ахуйн Dole корпораци Японы уран бүтээлчид нэг жилийн хэрэгцээ болох 365 хан боргоцой бэлэглэхээр шийджээ. Хан боргоцойн дээж гардуулах ёслол нийслэл Токио хотод болсон байна.

“Хан боргоцой жимсийг олонд таниулж, алдаршуулахад оруулсан ноён Пико Тарогийн хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Түүний дууны ачаар манай борлуулалт өнгөрсөн санхүүгийн жилд огцом өссөн” гэж Dole корпорацийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Хорхе Паес тэмдэглэв.

 “Энэ их хан боргоцойг гэртээ багтаахын тулд илүү том байр түрээслэх хэрэгтэй болох нь ээ” гэж дуучин хариу хошигноод авчээ.

Японы уран бүтээлч Пико Тарогийн “Үзэг-хан боргоцой-алим” гэсэн гурван үгтэй дууны клип 51 секунд үргэлжилнэ. Пико Таро гурван үгийг хооронд нь хэрхэн холбож болохыг хэлж, хажуугаар нь өвөрмөц бүжиг хийнэ. Энэ клип өнгөрсөн 8-р сард YouTube-д тавигдсан. Өнөөдрийн байдлаар 118,748,115 хандалт авч, 534 000 like цуглуулжээ.

Гиннесийн амжилтын хороо тус дууг “Billboard сэтгүүлд багтсан дэлхийн хамгийн богино дуу”-гаар нэрлэж, Гиннесийн гэрчилгээ нь гардуулан өгсөн юм.

Хоёр дахь PSY гэгдээд байгаа Пико Таро гэж хэн бэ?

Японы уран бүтээлч, элэглэгч Пико Тарогийн жинхэнэ нэр Казухито Косака. Казухито Косака нь “Даймау Косака” болон “Пико Таро” нэрээр уран бүтээл туурвидаг. 1973 оны 7-р сарын 17-нд Японы Аомори мужид мэндэлсэн. 43 настай.

Гиннесийн номонд багтсан хамгийн богино дууны үг...

PPAP

I have a pen, I have an apple,

Urgh, apple pen!

I have a pen, I have pineapple,

Arhg, Pineapple Pen!

Apple Pen, pineapple pen,

Urgh, pen pineapple apple pen!

Pen pineapple apple pen!

Пико Таро нь Японы үндэсний хөгжмийг орчин үеийн электроник урсгалтай хослуулан бүтээлээ туурвидаг.

Гиннесийн амжилтын номонд багтсан PPAP дууг хоёр дахь “Gangnam Style” гэж нэрлээд байна.

Цахим ертөнцөд тавигдсан эхний долоо хоногтоо л “Billboard Hot 100” жагсаалтын 77-рт бичигдсэн. Ингэснээр тус жагсаалтад багтсан хамгийн богино /45 сек/ дуу болсон юм. Өмнөх амжилтыг “The Womenfolk” хамтлаг эзэмшиж байжээ. Тус хамтлагийн 1964 онд гаргасан “Little Boxes” дуу /72 сек/ жагсаалтын 83-рт багтаж байсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан