Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ямар ч гадаргууг, хана, шал гэхчлэн хавтгай зүйлийг сенсор дэлгэц болгон ашиглах боломжтой проектор бүтээжээ

  Б.Оюун 2017-04-21 750

Японы үйлдвэрлэгч Сони компани орчин үеийн шаардлагад нийцсэн проектор бүтээжээ. Энэ нь ямар ч гадаргууг, хана, шал гэхчлэн хавтгай зүйлийг сенсор дэлгэц болгон ашиглах боломжтой проектор юм.

Компанийн мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар проекторт тусгай хүлээн авагч суулгасан нь хана, эсвэл хавтгай гадаргуу дээр тусч байгаа дүрс, зургийг тод харуулж, тэдгээрт хуруугаараа хүрч хөдөлгөх боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн энэхүү проектор нь интернэтэд холбогдох боломжтой, 80 дюйм хүртэлх зураг дүрсийг дэмждэг байна. Мөн хүн ойртож ирэх үед түүний дүрсийг ч буулган гаргах чадвартай, мэдээлэл хүлээн авч боловсруулан гаргах, дуу хоолой таних, ханан дээр видео бичлэг гаргах боломжтой гэнэ. Энэ төхөөрөмж ирэх 6-р сараас Японд худалдаанд гарах юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан