Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Богд хааны ордон музейн шувууны чихмэлийн цуглуулгыг сэргээн засварлажээ

  Г.Бадамлянхуа 2017-05-04 1059

Богд хааны ордон музей, Монгол улсын их сургууль, Байгалийн түүхийн музей, Германы Зенкенберг Байгалийн түүхийн музей хамтран Богд Хааны Ордон Музейд хадгалагдаж буй шувууны чихмэлийг сэргээн засварлах ажил хийжээ. Ажлын хүрээнд 70 гаруй шувууны чихмэл цуглуулгыг сэргээн засварласан байна.

Уг цуглуулга нь 1901 онд Богд хааны захиалгаар Герман улсын Гамбург хотод хийгдсэн бөгөөд Монгол оронд амьдардаггүй дэлхийн олон тивийн сонирхолтой амьтдын чихмэлийг багтааснаараа тун онцлог юм. Танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байсан энэхүү цуглуулга нь одоо Богд хааны ордон музейн өвлийн ордонд дэлгэгдэн үзэгчдийн хүртээл болж байна.

Монгол улсын их сургуулийн биологийн тэнхимийн профессор С.Гомбобаатар болон түүний шавь нар шувууны төрөл зүйлийн судалгаа, нутагшлыг тодруулахад хамтран ажиллаж Герман мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу хамтын ажиллагааны үр дүнд тулгуурлан Богд хааны oрдон музейд хадгалагдаж буй шувууны чихмэлүүдээр  каталог гаргах төлөвлөгөөтэй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан