Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын Цагдаагийн байгууллагын анхны дарга нарын нэг М.Дугаржавын амьдрал дэлгэцнээ амиллаа

  Г.Бадамлянхуа 2017-05-09 1404

Монголын Цагдаагийн байгууллагын анхны дарга нарын нэг, Зүүн хязгаарыг товхинуулах сайд, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн М.Дугаржавын тухай эрдэм шинжилгээний болон “Эр бор харцага” баримтат кино хэлэлцүүлэг боллоо. Хувьсгалын эхний жилүүдэд төр, цэрэг, цагдаа, тагнуулын болон дипломатын ажлыг гүйцэтгэж байсан тэрбээр өөрийн эцэг Ардын Засгийн Шүүх яамны анхны сайд асан, хурц гүн Н.Магсаржавын халааг залган хуулийн болон цагдаагийн байгууллагын үүсэл, хөгжлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

 “Эр бор харцага” хоёр бүлэгт баримтат-уран сайхны кинонд Дугаржавын эцэг, Богдхаант Монгол Улсын их хаан Жавзандамбын монгол бичгийн багш, Ардын засгийн анхны таван яамны нэг болох Шүүх яамны анхны сайд, анхны үндсэн хуулийн эх зохиох комиссын дарга, хуульч, түүхч Хурц дайчин цолтой Магсаржавын тухай болон Дугаржавын хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж, зүүн хязгаарыг төвхнүүлэх гэж дайсантай эцсээ хүртэл тулалдаж явсан түүхийг өгүүлжээ. Түүхч, судлаачдын сүүлийн үеийн судалгаа, баримтууд дээр үндэслэн, урьдын түүх бичлэгт огт дурдагдаж байгаагүй цоо шинэ баримтуудыг ил гаргаж ирснээрээ энэхүү бүтээл онцлог, шинэлэг болсныг киноны анхны үзэгчид онцолж байв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан