Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жефф Күнс “Сууж буй балетчин”-тай Нью Йорк хотод эргэн ирэв

  М.Даваадулам 2017-05-13 856

Нэрт зураач Жефф Күнс “Сууж буй балетчин” барималтайгаа Нью Йорк хотноо эргэн ирлээ. Түүний шинэ бүтээл алдарт Рокфеллерын төвийн өмнө сүндэрлэсэн байна. Энд 6-р сарын 2-ныг хүртэл байрлана.

Күнсийн олонд танигдсан бүтээлүүдээс дурьдвал “Хийлдэг нохой” бүтээлийг нэрлэж болно. Түүнийг нь 2013 онд Christie’s дуудлага худалдааны ордон 58.4 сая ам.доллараар үнэ хаялцуулжээ. Ингэснээр зураачийн хувьд ч хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл болсон байна.

Энэ удаагийн “Сууж буй балетчин” бүтээл нь Күнс урлагаа орхиогүй, тэрээр өөрийн уран бүтээлээ үргэлжлүүлж байгаагийн илрэл гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Күнс ийнхүү Рокфеллерын төвийн өмнө гурав дахь бүтээлээ сүндэрлүүллээ. Өмнө нь 2000 болон 2014 онуудад баримлууд нь сүндэрлэж байжээ. Күнс түүнчлэн Louis Vuitton загварын ордонд зориулж цүнхний цуврал бэлтгээд байгаа гэнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан