Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Солонгосын кино ертөнцөд Монгол охин цахиур хагалж байна

  М.Даваадулам 2017-06-02 10706

БНСУ-ын Урлагийн их сургуулийг “Шилдэг төгсөгч” гэх эрхэм цол хүртэн төгссөн Б.Янжиндулам охин Солонгосын кино урлагийн ертөнцөд хөл тавьжээ. Түүний тоглосон “Юн Сүн” кино энэ сарын 8-ны өдөр Өмнөд Солонгостоо нээлтээ хийх гэж байна.

Киноны өмнөх хэвлэлийн хурал өчигдөр болж, солонгос хэл мэдэхгүй монгол охины дүр бүтээсэн Б.Янжиндулам богино ярилцлага өгчээ. Б.Янжиндулам охин үндэсний хувцас дээл өмссөн нь олны анхаарлыг татсан байна.

“Энэ кинонд өөрийн нутаг нэгтний дүр бүтээх аз завшаан олдсон. Солонгос хэл огт мэдэхгүй Монгол охины дүр бүтээсэн. Зөвхөн монголоор ярьж, солонгос хэл мэдэхгүй дүр гаргахад надад хэцүү байсан. Гэхдээ би өөрийн дүрийг сайн гаргахын тулд хичээсэн” гэж Б.Янжиндулам охин хэлжээ.

БНСУ-ын Урлагийн их сургууль 1993 онд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулагдсан. Мэргэжлийн, чадварлаг уран бүтээлчид бэлтгэдэг улсдаа төдийгүй олон улсад нэр хүндтэй дээд боловсролын байгууллага юм.

Тус кинонд 18 настай Юн Сүн охины анхны хайр болон амьдралын тухай харуулжээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан