Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Кэти Перри Twitter сүлжээнд 100,000,000 дагагчтай дэлхийн анхны хүн болов

  М.Даваадулам 2017-06-17 3480

Америкийн дуучин Кэти Перри нэгэн дээд амжилт тогтоолоо. Тэрээр жиргээний ертөнцөд 100 сая дагагчтай дэлхийн анхны хүн болов. Энэ тэмдэглэлт үйл явдалтай холбогдуулан Twitter-ийн захиргаа дуучин бүсгүйн хуудсанд баярын мэндчилгээ байршуулжээ.

Кэти Перри ийнхүү жиргээний ертөнцөд хамгийн олон дагагчтай эрхэм болж байна. Харин түүний араас “өсвөрийн од” тодотголтой байсан залуу дуучин Жастин Бибер жагсаж байна. Жастин Бибер 98 сая дагагчтай. Тэгвэл 3-р байранд АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама 91 сая дагагчтайгаар бичигдэж байна.

Одоогоос 6 жилийн өмнө Twitter ертөнцийн хамгийн алдартай жиргээч Лэди Гага байв. Тэрээр 9 сая дагагчтай байжээ. Харин 2011 онд Бибер 8 сая дагагчтай, мөн л удаалж байсан юм.

Кэти Перри анхны жиргээгээ 2009 оны 2-р сард бичсэн бол өнгөрсөн хугацаанд нийт 8,000 гаруй твит бичжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан