Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ-ЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЯАМ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

  Г.Болорсүх 2017-07-17 6580

Олон нийтийн зүгээс түймэр унтраах нисдэг тэрэг, онгоц авах санаачилгыг гаргаж, хандивын аян эхлүүлээд байгаа билээ. Гэвч хүн хүч хүрэлцээтэй хэдий ч түймрийн зарим голомтод хүрч чадахгүй, нисдэг тэрэг шаардлагатай байгаа талаар мэдээлж буй.Тэгвэл дөнгөж сая хуралдсан Улсын онцгой комиссын хуралдаанаар түймрийн байдал, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ үеэр ОБЕГ-аас ОХУ-ын Онцгой байдлын яамны холбогдох удирдлагуудтай холбогдон түймэр унтраах ажиллагаанд агаараас түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан тухай мэдээллээ.

Уг хүсэлтийн дагуу ОХУ-ын Онцгой байдлын яам дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд Сибирийн мужийн онцгой байдлын газартаа чиглэл өгсөн байна. Сибирийн мужийн онцгой байдлын газраас өнөөдөр хариу өгч, агаараас түймэр унтраах нөхцөл бүрдэх байх хэмээн ОБЕГ- ын дарга мэдээлэлдээ дурдлаа.

Мөн ЗТХ-ийн сайд ч холбогдох техник хэрэгслээр хангаж болохоо мэдэгдэж байлаа. Зам, тээврийн хөгжлийн яам нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн онгоцыг ашиглах талаар тохиролцоонд хүрчээ. Эдгээр онгоц нэг удаагийн нислэгээр 1-2 тонн ус тээвэрлэн түймрийн голомтод цацах боломжтой юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан