Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Марк Уолберг, Эмма Стоун нар ашиг орлогоороо тэргүүлэв

  М.Даваадулам 2017-08-23 1931

Forbes сэтгүүл хамгийн өндөр ашиг орлоготой киножүжигчдийг жагсаалаа. “Трансформерс” цувралын од Марк Уолберг өнгөрсөн нэг жилийн хугацаанд 68 сая ам.долларын ашиг олсон амжилтаар жагсаалтыг тэргүүлжээ. Мөн Эмма Стоун 26 сая ам.долларын ашгаар эмэгтэй жүжигчдийг өнгөлсөн байна. Эрчүүд бүсгүйчүүдээс илүү их ашиг олжээ. Эхний аравт жагссан арван эрэгтэй жүжигчин, ашиг орлогоороо тэргүүлсэн арван бүсгүйгээс гурав дахин их хөрөнгө халаасалсан байна.

Марк Уолбергийн хувьд “Трансформерс” цувралын сүүлийн анги болон “Сайн байна уу, аав аа, Шинэ он! 2” кинонуудад тоглосноор, их хэмжээний ашиг олж, өнгөрсөн жилийн “аварга” Дуэйн Жонсоныг хоёрдугаар байр луу ухраалаа. Харин Эмма Стоуны хувьд 26 сая ам.долларын ашиг орлого олсон амжилтаар ерөнхий кино жүжигчдийн жагсаалтад 15-рт бичигдэж байна. Түүний өмнө 14 залуу бий. Ингээд ашиг орлогоор тэргүүлж, эрэгтэй эмэгтэй жүжигчдийн ангилалд эхний 10-т багтсан уран бүтээлчдийг танилцуулъя.

Эрэгтэй жүжигчдийн чансаа:

1. Марк Уолберг - $68 сая

2. Дуэйн Джонсон - $65 сая

3. Вин Дизель - $54,5 сая

4. Адам Сэндлер - $50,5 сая

5. Жеки Чан - $49 сая

6. Роберт Дауни бага - $48 сая

7. Том Круз - $43 сая

8. Шах Рукх Кхан - $38 сая

9. Салман Кхан - $37 сая

10. Акшай Кумар - $35,5 сая

Эмэгтэй жүжигчдийн чансаа:

1. Эмма Стоун - $26 сая

2. Женнифер Энистон - $25,5 сая

3. Женнифер Лоуренс - $24 сая

4. Мелисса МакКарти- $18 сая

5. Мила Кунис- $15,5 сая

6=. Эмма Уотсон- $14 сая

6=. Шарлиз Терон- $14 сая

8=. Кейт Бланшетт - $12 сая

8=. Жулия Робертс - $12 сая

10. Эми Адамс- $10,5 сая

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан