Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Питт, Жоли нар эргэн нийлжээ

  М.Даваадулам 2017-09-06 7184

Холливудын сайхан хосуудын нэгт тооцогдож явсан Брэд Питт, Анжелина Жоли нар бие биедээ хоёр дахь боломж олгож, эргэн нийлэх болсон тухай ойрын эх сурвалж нь Daily Mail сонинд мэдээлжээ.

Экс хосууд сар хагасын өмнө Беверли Хиллз дахь хувийн байшиндаа уулзсан байна. Брэд эхний алхам хийж, удалгүй хоёул тэврэлджээ. Хоёр тийш болсноос арван сарын дараах анхны уулзалтыг гэр бүл салалтын асуудал эрхэлсэн зөвлөх нь зохион байгуулсан байна.

“Одоо тэд сэтгэл санаа өндөр байгаа. Бие биедээ хайртай хэвээр байгаа” гэж ойрын эх сурвалж хэлжээ.

Мөн Брэд Питт хүссэн үедээ хүүхдүүдтэй уулзаж байгаа гэнэ. Хоёр жүжигчин сар хагасын өмнө уулзахдаа ихэд нулимс унагасныг ч нуусангүй.

Өнгөрсөн оны 9-р сард салах өргөдлөө өгсөн Брэд Питт, Анжелина Жоли нар эргэн нийлж байгаа тухай хэд хоногийн өмнө US Weekly дамжуулсан юм.

“Хосууд хооронд шийдвэрлэшгүй асуудал, санал зөрөлдөөн байгаа гэсэн шалтгаанаар хатагтай Жоли өнгөрсөн оны 9-р сард шүүхэд салах өргөдөл өгчээ. Ингэхдээ зургаан хүүхдээ өөртэй нь үлдээхийг хүссэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан