Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Цовоо их хатадын үнэн түүхийг сонсдог ном болгожээ

  admin 2017-09-26 1747

Зохиогч Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” ном сонсдог хэлбэрээр сиди болон уншигч сонсогчдын гар дээр очиход бэлэн болжээ.

Энэхүү ном нь Юань улсын эрх мэдлийн гол учгийг атгаж, төр гүрний ирээдүйн хувь заяаг тодорхойлж байсан Хөхчин, Даги, Ки хэмээх гурван хатны түүхээр төлөөлүүлж тухайн цаг үе, олон хатад татварууд түүхэн үйл явдал, эрдэм соёл, ёс заншлыг тайлбарлахдаа зөвхөн түүхэн үнэнийг тодруулахыг хичээжээ.

“Сэнтий түшсэн хатад” номыг  сонсдог ном болгон хөрвүүлэн уншсан продюсер нь МҮОНТ-ийн нэвтрүүлэгч МУСТА Д.Цовоо юм. Түүний телевизийнхээ түүхэн ойдоо барьж буй бэлэг нь энэхүү сонсдог ном болж байна.

Сонсдог номын нээлт энэ сарын 28 нд Шангри-Ла төвийн Интер ном салбарт болох бөгөөд нээлтийн үеэр сонсдог ном 50 хувийн хямдралтай худалдаалагдах юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан