Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нийгэмдээ үр дүнтэй баярлацгаая залуусаа

  Б.Уянга 2017-10-20 1777

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг төслүүд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг Найрамдал Ротаракт клуб 5 дахь жилдээ томоохон хэмжээний халловээний баярыг зохион байгуулж байна. Энэхүү зохион байгуулж буй үйл ажиллагааны орлого хэн нэгэн хүний халаасанд орох бус 100 хувь “Сүүн зам” хүүхдийн хүчирхийллийн эсрэг төсөлд зориулагдах юм.

Жил бүр Халловээнийн баярыг бид ямар нэг аймшгийн дүр, баатруудын дүр хувирч найз нөхөдтэйгөө тэмдэглэсээр ирсэн билээ. Тэгвэл энэ баяраа тэмдэглэн найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэнгээ Хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж буй энэ цаг үед та өөрийн багахан ч гэсэн хувь нэмрээ оруулах боломжтой юм.

Энэ жил тэд дэлхийд нээлтээ хийж буй хэн хүний мэдэх Хөрөө киноны сэдвээр “JIGSAW HALLOWEEN PARTY 2017”-г iLoft-д 10 сарын 27, 28-ны өдрүүдэд 21:00 цагаас зохион байгуулж байна. Тус клубын гишүүд чимэглэлийн ажилдаа орж, гайхалтай хөтөлбөр, сюрпризийг барихаар төлөвлөсөн байна. Мөн та тасалбараараа Гэгээнтэн кино театрт 10 сарын 30, 31-ний аль нэг өдөр дэлхийд нээлтээ хийж буй JIGSAW киног 50%-ийн хөнгөлөлттэй үзэх боломжтой болох нь ээ.

 

Найрамдал ротаракт клубын хамт олон хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Сүүн зам” төслийг зохион байгуулдаг бөгөөд хувь хүмүүс, байгууллагуудад хүчирхийллийн эсрэг нөлөөллийн сургалт зохион байгуулж, богино хэмжээний кино наадмыг мөн зохион байгуулдаг билээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан