Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Утасны чинь дугаар" дуу шинээр төрлөө

  admin 2017-11-10 904

Монголын поп дууны ертөнцийн том төлөөлөгч хэзээ ч шавхагдашгүй эрч хүч, дундаршгүй авьяас дайчин чанараараа үзэгч сонсогчдоо байлдан дагуулж чаддаг хүн бол МУГЖ Т.Ариунаа билээ. Тэрээр хамгийн сүүлд  “Утасны чинь дугаар" дуугаа цоо шинэ өнгө аяс, клиптэйгээр дахин сонсогчдын хүртээл болгоод байгаа юм.  Түүний гаргасан шинэхэн уран бүтээл “Утасны чинь дугаар 3.0” нь “Cosmic Ariunaa” цомогт багтах бөгөөд “Хаган фильм” студийн хамт олон клипийг нь бүтээж хөгжмийн найруулгыг “Ocean Grey” студийн уран бүтээлчид хийсэн байна. 2181 оныг зөгнөн харуулахыг зорьсон уг бүтээл электро стильд оруулан шинэчлэн дуулснаараа онцлог юм. Мөн Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахтай хамтран ажилласан байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан