Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын мисс Ц.Энхжин хоёр төрөлд шилдгээр шалгараад байна

  admin 2017-11-13 17251

Монголын мисс Ц.Энхжин  “Miss World 2017” тэмцээний “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарчээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Гэр хороолол, сумдын сургууль цэцэглэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих төсөл маань, Miss World тэмцээний хамгийн чухал шалгуур болох “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарлаа” хэмээн бичжээ.  "Дэлхийн мисс" тэмцээн “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа төрөл” үндсэн таван шалгаруулалттай. Мөн манай улсын мисс бүсгүй “Мисс спорт” шалгуурт шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарчээ.

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн Англи улсад 1951 онд зохион байгуулагдаж байжээ. 2003 онд анх Саняа хотод болж байсан бөгөөд энэ удаагийн 67 дахь удаагийн тэмцээнд 127 орны шилдгээр шалгарсан гоо бүсгүйчүүд багагүй хугацаанд хамтдаа байж тэмцээний зохион байгуулагчдын шалгаруулалтад өдөр бүр оролцож, ялагч болохын тулд бэлтгэж байна. Тэмцээний ялагч энэ сарын 18-нд тодрох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан