Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Харанга”-ын Чука урлагт зүтгэсэн 45 жилээ тайлагнана

  admin 2017-11-13 558

“Харанга” хамтлагийн гишүүн,  хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтоо 11дүгээр сарын 21-ний өдөр үзэгч сонсогчдодоо хүргэх гэж байна. Тэрбээр хөгжмийн урлагт зүтгээд 45 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд бүтээж туурвисан бүтээлүүдээ тайлагнах юм.  Ц.Чулуунбат 2013 онд “Chuka & friends” Содон аялгуу амьд тоглолтоо хийж байсан бол  2016 онд “Амьдралын бэлэг” рок попын уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийж байжээ. Тэрээр хэлэхдээ “Монголын орчин үеийн хөгжмийн урлагт миний бие 1972 оноос өнөөг хүртэл даруй 45 жил уран бүтээлээ туурвин иржээ. Өөрийн уран бүтээлүүдээсээ эмхэтгэн “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байна гэв.  Сонирхуулахад “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтыг С.Чимгээ, Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар хөтлөхөөр болжээ.

Тоглолтонд Харанга,  Камертон, Freezon хамтлаг болон МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан, Поп дива, дуучин С.Наран, Соёлын тэргүүний ажилтан, Поп дива, дуучин Сэрчмаа, Дуучин Б.Баярцэцэг, Дуучин Нагий and Бэнд нар оролцох аж. Тоглолт 2017 оны 11 сарын 21нд 19 цагаас The Corporate Hotel & Convention Centre-т болно.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан