Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц.Дамдинсүрэнгийн судалгааны 9 боть хэвлэгдлээ

  Ч.Доржбат 2017-11-14 187

Шинэ үсгийн бичиг , Монгол улсын төрийн дууллын үгийг зохиосон Цэндийн Дамдинсүрэн гуай бол Монголын хэл шинжлэл,  утга зохиолын салбарын том судлаач байсан юм. Тэрээр “Монгол судлалын шилдэг өв” цувралаараа төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Академич билээ. Дээрх 9 боть номыг хэвлэн гаргахад Дамдинсүрэн гуайн хэл бичгийн шавь нар болон Монгол судлалын хүрээлэн ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Ц.Дамдинсүрэн гуай 1950-д оны үед Монгол-Орос толь бичгийг зохиосны дараахан нөхдөдөө хэлэхдээ Миний зохиосон Монгол-Орос толь бичиг бол Москва Улаанбаатарын холбосон төмөр замаас ч  илүү үнэтэй гэж хошигнон хэлж байжээ. Үнэндээ ч Ц.Дамдинсүрэн гуайн эрдэм шинжилгээний бүтээл ч гэсэн Монгол утга, уран зохиолд  юу юунаас илүү үнэтэй гэдгийг Монгол хэл бичгийн эрдэмтэд онцлон хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан