Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Байгалийн гамшигт амиа алдсан иргэдийн араас гашуудаж байна

  Б.Оюун 2017-11-15 511

Иран, Иракийн хилийн бүсэд өнгөрсөн ням гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн учруулсан хор хохиролыг арилгах ажил үргэлжилж байна. Ираны баруун хэсэг гамшигт үзэгдэлд ихээр өртөж, Керманшах мужид 450-иад хүн амиа алдсан юм.

Ням гарагт Иран, Иракийн хилийн бүсэд 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Иранд 450-иад хүн амиа алдан, 7 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн Ираны нутагт 12 мянган барилга байшин нурж сүйджээ. Гамшгийн бүсэд хээрийн эмнэлэг байгуулж, гэмтэж бэртсэн хүмүүст газар дээр нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн нутгийн иргэдэд шаардлагатай эд зүйлс, майхан сав, дулаан хувцас, хоол хүнсээр ханган ажиллаж байгаа юм. Гамшгийн бүсэд эрчим хүч тасалдан, холбоо харилцаа саатаад байгаа юм.

Керманшах мужид 3 хоногийн гашуудал зарлажээ

 Иран, Иракийн хилийн бүсэд болсон гамшигт үзэгдэлд Ираны Керманшах муж хамгийн ихээр нэрвэгдсэн юм. Гамшигт үзэгдлийн дараа Керманшах мужид 3 хоногийн гашуудал зарлажээ.

Ираны ерөнхийлөгч Керманшах мужийн нисэх буудалд ирснийхээ дараа байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэн амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.Ираны ерөнхийлөгч Хасан Роухани гамшгийн бүсэд очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллаж байна. Тэрээр Керманшах мужид очиж, газар хөдлөлтийн улмаас нурж сүйдсэн барилга байгууламж, гамшигт өртөн амиа алдаж, гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж, аврагчдад шаардлагатай эд зүйлсийг гарган өгч, сэргээн босгох ажлыг цаг алдалгүй явуулахыг даалгажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан