Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Да Винчийн алдарт бүтээлүүдийг дуудлагаар худалдана

  Б.Оюун 2017-11-15 257

Америкийн Нью Йорк хотноо алдарт Да Винчийн бүтээлүүдийг өнөөдөр дуудлагаар худалдах гэж байна. Сэргэн мандлын үеийн Италийн нэртэй зураач, зохион бүтээгч, эрдэмтний 1500-аад онд зурсан зургийг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан зарахаар тавьжээ. Энэ бүтээлийг урлаг судлаачид 100 сая доллар хүрч зарагдана  гэж тооцож байна.

 Нью Йорк хотноо өнөөдөр болж байгаа дуудлага худалдаагаар Да Винчийн “Ертөнцийг аврагч” нэртэй зургийг нь дэлгэн тавьжээ. Кристис дуудлага худалдааны ордон дуудлага худалдаанаас өмнө Да Винчийн бүтээлийг үзэсгэлэнгийн танхимд тавьж, зургийг үзэж сонирхож байгаа хүмүүсийн сэтгэл хөдлөлийг камерт давхар бичиж буулгасан байна. Тэрхүү бичлэгээр сүүлд сурталчилгааны ролик хийж, бичлэгэнд жүжигчин Леонардо ди Каприо, Патти Смит нарын дүрс буусан байна. “Ертөнцийг аврагч” бүтээл нь Италийн нэртэй зураачийн сүүлийн бүтээл юм. Саяхныг хүртэл энэ зураг Оросын тэрбумтан Дмитрий Рыболовлевын хувийн цуглуулгад байсан юм.     

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан