Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Сүүн цагаан сэтгэл" тоглолт өнөөдөр болно

  admin 2017-11-17 882

“Алтан намар”, “Алтан шар зам”, “Сүүн цагаан сэтгэл”, “Богд хан уул” зэрэг олон дуугаараа алдаршсан Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Ганзориг өөрийн бие даасан тайлан тоглолтоо хийхээр болжээ. Түүний дөрөв дэх удаагийн “Сүүн цагаан сэтгэл” уран бүтээлийн тоглолт энэ сарын 18-д 19.00 цагаас 'Улаанбаатар пала'-ын концертын их танхимд болох юм. Энэхүү тоглолтонд урилгаар Ардын жүжигчин, дуурийн нэрт дуучин А.Долгор, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцохоос гадна Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцоно. 

Гавьяат жүжигчин С.Ганзориг хамгийн сүүлд 2013 онд өөрийн бие даасан гурав дахь тоглолтоо хийж байжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан