Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Чоно хамтлаг урлагтаа эргэн ирлээ

  admin 2017-11-22 368

Монголын рок поп хөгжмийн урлагийн том төлөөлөгч Хурд хамтлагийн дүү Чоно хамтлагийн залуус хэсэг хугацаанд нам жим байсан. Харин “Чоно” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн орж "Уухай" нэртэй шинэ уран бүтээлээ гаргажээ.  Уран бүтээлээсээ таван жил хөндийрсөний эцэст шинэлэг өнгө төрх, доргио хөгжим, шинэ уран бүтээлээр эргэн иржээ. Тодруулбал "Уухай", "Цагаан захтан", "Чин үнэнч хайр", "Энэ дурлал юмуу", "Эв нэгдэл", "Уучлаарай би чамд хайртай" хэмээн зургаан шинэ дуутай “Чоно” хамтлагийн гурав дахь цомог ирэх сард нээлтээ хийх гэнэ.

   Шинэ цомогт багсан зургаан дуу их онцлогтой бөгөөд тэд энэхүү дуунуудаараа дэлхийн талыг эзэлж байсан Монгол баатруудын морин төвөргөөнийг санагдуулам бөмбөрийн нүргэлсэн чимээ, гитарын хангинаан, морин хуурын сонсголонт эгшиг, хөөмийтэй хоршуулсан байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан