Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” экспо үзэсгэлэн нээгдлээ

  Б.Баяржаргал 2017-11-22 454

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” экспо үзэсгэлэн нээгдлээ . Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, улсын их, дээд сургуулиуд, гарааны компани, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл зэрэг 90 гаруй байгууллага оролцож байна. Дэлхий нийтээр 21-р зууны чиг хандлагыг шинжлэх ухаанд суурилан хөгжинө хэмээн тодорхойлжээ. Иймд Монголын эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, инновацийн бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж сурталчилж байгаа юм. Үүнд ном товхимол, хүнс ногооны шинэ сорт, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн техникийн үйлдвэрлэл, барилгын материал, эрчим хүч, уул уурхай, байгаль орчны зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, технологи, загваруудыг танилцуулж байна. Экспо үзэсгэлэн өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Өнөөдөр нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр болж, салбарын удирдлагууд хүрэлцэн ирж, санал бодлоо чөлөөтэй хуваалцлаа.

2017 онд шинжлэх ухааны салбарын нийт санхүүжилт 33.8 тэрбум төгрөг болжээ. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.12 хувьтай тэнцэж байна. Хэрэв энэ тоо нэг хувьд хүрэхэд тэр улсын шинжлэх ухаан эдийн засагтаа мэдэгдэхүйц үр ашгаа өгдөг гэж үздэг. Төрөөс энэ салбарыг ойрын есөн жилд эрчимтэй хөгжүүлэх зорилго, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж 2025 онд 2.5 хувьд хүргэх зорилт тавьжээ.

МУ-ын хэмжээнд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд 1600 гаруй эрдэмтэн, судлаачид ажилладаг. Шинжлэх ухаан технологийн сангаас 2017 онд эрдэмтдийн бүтээлүүдээс шалгаруулан 447 төсөлд 8.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Шинжлэх ухаан, инновацийн энэхүү төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс СТАРТ-АП буюу гарааны компаниудыг байгуулан ажиллан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан