Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эхнэр гурван хүүхдээ хөнөөсөн хэргийн цаана гэр бүлийн хүчирхийлэл байжээ

  Ч.Доржбат 2017-11-23 9016

Бага насны гурван хүүхдээ эхнэрийнхээ хамт хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байна. Хэрэг явдлыг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаад дээд шатны байгууллагад танилцуулсан байна. Уг танилцуулгаас үзвэл  Х гэгч нь 39 настай эхнэрээ 4, 6, 11 настай хүүхдүүдтэйгээ  хамтаар хэрцгийгээр хөнөөж эцэст нь өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. Энэ хэргийн гол зангилаа Архи, мөн хаалттай хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийлэлтэй шууд холбоотой гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Учир нь хэрэг үйлдсэн Х гэгч нь энэ аймшигт үйл явдлаас амьд гарсан 14 настай дагавар охиноо 10 настайгаас нь  хойш байнга хүчирхийлж байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтын явцад тогтоогдсон байна. Нууцаар үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийлэл ямар аюултай болохыг,  үүн дээр “Сархад” гээч савнаасаа бусдыг дийлдэг идээ  ямар их гай гамшиг дагуулдгийг энэ эмгэнэлт  явдал харуулж байна. Тиймээс  иргэн таны ойр орчимд  гэр бүлийн хүчирхийлэл байдаг, та үүнийг мэддэг ч гэсэн нуудаг байсан бол,  нууж хаалгүй цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн дийлэнх  нь хойд эцэг, ойрын төрөл садны хүмүүс байдаг гэсэн судалгааг Хүчирхийллийн эсрэг байгууллагууд гаргасан. Энэ хэрэг ч үүний нэг нотолгоо  болсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан