Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дуучин Т.Ариунаа шинэхэн уран бүтээлээ гаргалаа

  admin 2017-11-25 2150

Дуучин МУГЖ Т.Ариунаа шинэхэн уран бүтээл болох "Космик" дууны клипээ гаргалаа. Энэхүү дуу нь түүний "Cosmic Ariunaa" цомогт багтсан "Утасны чинь дугаар 3.0" дууны клипний үргэлжлэл юм байна. Сонирхуулахад энэхүү дууны клипинд дуучин Ариунаагийн хүү Б.Өнөболд тогложээ. Бага хүү нь 10 жилийн өмнө ээжийнхээ "Цасан аялгуу" дууны клипинд мөн тоглож байсан удаатай. Хүү Б.Өнөболд "Аавдаа хэлэлгүй хөдөө явж зурганд орсон. Эхэндээ хэцүү байсан ч сүүлдээ хамт ажиллаж байгаа хүмүүстэй дасаж нөхөрлөсөн" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Ийнхүү ээж хүү хоёрын хөдөлмөр шингэсэн шинэхэн гал цогтой уран бүтээл фэнүүдийнх нь хүртээл болж эхэллээ. 

КОСМИК /дууны үг/

Бүгд чиний эсрэг мэт – бүүдгэрхэн өдрүүдээр
Үргэлжлэх тэр цагт ч бүү бөхөөрэй
Хүрч чадах оргил дээр – хүсэл мөрөөдөл чинь
Хүлээнэ чамайг тэнд заавал хүрээрэй

Ундарч яваарай, хальтирсан үедээ ч
Урд зүгээ бүү алдаарай
Уулын оргилууд өндөр хэдий ч
Уруудаж бүү шантраарай
Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ

Бүгд чамайг тойрох мэт – амжилттай цаг мөчүүдээ
Үүрд юм шиг санаж битгий өнгөрснөө мартаарай
Хэн нь хэн бэ гэдгийг – эндүүрч битгий гомдоогоорой
Эхлэх цэгт чинь тусалсан хүн байдгийг санаарай

Ундарч яваарай, хальтирсан үедээ ч
Урд зүгээ бүү алдаарай
Уулын оргилууд өндөр хэдий ч
Уруудаж бүү шантраарай
Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ

Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан