Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Богд хаан, Дондогдулам хатны эдэлж хэрэглэж байсан зүйлсийг олонд дэлгэлээ

  Б.Уянга 2017-12-01 679

Ховор нандин үзмэрүүдийг агуулдаг Богд хааны ордон музей олон нийтэд хаан хатны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг дэлгэлээ. Чулуугаар урласан уран нарийн хийцтэй ахуйн хэрэглэлүүд болон өмсөж зүүж байсан зүүсгэл зэргийг сонирхуулж байна.

Богд хааны ордон музей нийт үзмэрийнхээ 13 хувийг олон нийтэд үзүүлдэг. Үлдсэн үзмэрүүдээ тодорхой цаг хугацааны давтамжтайгаар дэлгэн харуулдаг юм.  Энэ удаагийн Чулууны гайхамшиг үзэсгэлэнд Богд хаан, Дондогдулам хатны эдэлж хэрэглэж байсан бурхан тахил, чулуугаар урласан эд өлгийн зүйлсийг танилцуулж байна.  Та бидний харж байгаа Дондогдулам хатны толгойн гоёо л гэхэд өнөө цагийн ханшаар хэдэн зуун саяар үнэлэгдэх үнэт эдлэлүүд орсон байна.  Тухайн үеийн Батноров, Дарьганга, Баянсэврэй хийцүүдийг нэгэн зэрэг багтаасан тусгай урлаачдын гараа гарган хийсэн бүтээл юм. Мөн өнө мөнхийг билгэдэж эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг хаш чулуугаар урласан эдлэлүүдийг Богд хаан, хатны хамтаар таашаан хэрэглэдэг байсныг уг үзэсгэлэн гэрчилж байлаа.

Монголын уламжлалт хатгамал урлагийн бүтээл, тухайн үеийн ноёд хатдын зэрэг зиндаа, хувцас соёлыг харуулсан бүтээлүүд чулууны гайхамшиг үзэсгэлэнгээр олонд хүрч байна.   Өнөөдөр нээлтээ хийсэн үзэсгэлэн ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан