Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бүжгийн урлагийн мастер МУГЖ Д.Нанжидын гавьяаг алдаршуулах эрдэм шинжилгээний хурал боллоо

  Б.Баяржаргал 2017-12-05 304

МУГЖ Д.Нанжид нь орчин цагийн Монголын бүжгийн урлагийн алтан үеийн төлөөлөгчдийн нэг, анхны мэргэжлийн бүжигчин. МУ-ын бүжгийн урлагт 70 жил зүтгэхдээ Мөрдоржийн хөгжим “Манай нэгдлийхэн” дуут бүжгийн чуулбар, Д.Лувсаншаравын хөгжим “Хуримын бүжиг”, Аюушын хөгжим “Агсал баатар” зэрэг 280 гаруй бүжиг дэглэж, бүжгийн урлагийн санг баяжуулсан төдийгүй, “Эрх ашиг”, “Аягтай дөрвөд”, “Уран биелгээ” зэрэг 300 гаруй бүжигт оролцон тоглож, 40 гаруй бүжигт гоцлон тоглосон нь түүний нөр их бүтээлч, уйгагүй хөдөлмөртэй салшгүй холбоотой. Өдгөө 90 насыг шүргэж яваа энэ буурай өөрийн арвин баялаг туршлагадаа суурилан “Нанжидын Монгол бүжгийн сургалт” хэмээн нэрлэгддэг Монгол бүжгийн өвөрмөц онцлогийг хадгалсан өөрийн дэг сургалтыг бий болгожээ. Өнгөрөгч 11.28-12.04-ний өдрийг дуустал Дунжаагийн Нанжид судлал эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө.

Д.Нанжид гуайн Монголын бүжгийн урлагт оруулсан хувь нэмрийг төрөөс үнэлж, 1969 онд БНМАУ-ын Гавъяат жүжигчин цолоор шагнажээ. Сүүлд 1986 онд “Алтан гадас” одонгоор, 2005 онд СУИС-иас хүндэт профессор цол олгосон байна. Өврөөсөө мянга мянган шавь төрүүлж, орчин цагийн бүжгийн урлагийн тод нэг төлөөлөл болсон энэ хүнд ардын жүжигчин цол олгосон ч хангалттай гэж үзэх салбарын хүмүүс олон байгаа юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан