Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бодлогот баатар Цэнд гүнгийн хөрвүүлсэн Монголын нууц товчоо уншигчдын гарч очлоо

  Г.Бадамлянхуа 2017-12-07 477

Монголын ард түмний олон зууныг өртөөлсөн үндэсний соёлын гайхамшигт нэгэн бүтээл бол яах аргагүй Монголын нууц товчоо юм. Монголын нууц товчоог манай Монголчууд эх хаадын угсаа гарал Монголчуудын ахуй амьдрал,ардын аман зохиол,бөө,зан заншлийн их нэвтэрхий толь гэлцдэг. 1240 онд зохиогдсон Юань улсын түүх буюу Монголын нууц товчоо нь анх уйгаржин монгол бичгээр бичигдсэн боловч харамсалтай нь 1360-аад оны үед хятадуудын гарт орсон гэж зарим түүхчид үздэг. Тэрхүү эх бичвэрийг 1370-аад онд монгол хэл дээр, хятад үсгээр галиглан буулгасан байдаг байна. Тэрхүү 12 дэвтэр бүхий зохиолыг Е Дэхүйн дэвтэр хэмээн нэрлэсэн байдаг байна.  Нангиад үсгээр галиглан буулгасан энэ дэвтэр Бээжин хотын Хааны номын санд хадгалагдаж байгаа юм. Харин одоогоос 100 жилийн өмнө буюу 1917 онд Бодлогот баатар Цэнд гүн Е Дэхүйн эхийг баримтлан уйгаржин Монгол бичгээр хөрвүүлж байжээ. Энэ онд МНТ-оог уйгаржин Монгол бичгээр хөрвүүлсний 100 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан Бодлогот баатар Цэнд гүний үр хүүхдүүд Монгол судлал, Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачдад “Цэнд гүний нэрэмжит шагнал” олгохоор болж, өнөөдөр шагналын эзнийг тодрууллаа. Цэнд гүний нэрэмжит шагналын анхны эзэн нь Монголын нууц товчоо судлалын томоохон эрдэмтэн, академич Д. Цэрэнсодном юм.

Бодлогот баатар Цэнд гүн ТББ болон Олон улсын Монгол судлалын холбоо хамтран Цэнд гүний нэрэмжит шагналын эзнийг 2 жил тутамд тодруулж байхаар болжээ.

Цэнд гүн нууц товчоог хөрвүүлэхдээ эх зохиол, тухайлбал, Е Дэхүйн эх бичмэлийн унаган төрхийш хэвээр хадгалахыг хичээсэн нь илт байдаг. Тэрээр өөрөө дур мэдэн ямар нэгэн уран зохиолын үг хэрэглэн засамжлаагүй, үг үсэг нэмж хаасагүй байдаг. Үүнд Цэнд гүнгийн хөрврүүлсэн МНТ-ны үнэ цэнэ оршино хэмээн түүхий охин     Ц.Хандсүрэн хэлж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан