Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Венийн вальс" -тай хамт бүжих боломжтой

  admin 2017-12-13 2240

Австри Улсын Өргөмжит Консулын газар, Монгол-Австрийн найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгуулдаг "Венийн вальс" цэнгүүн энэ сарын 15-нд Шангрила зочид буудлын их танхимд болно.

Цэнгүүнийг 1999 оноос хойш амжилттай зохион байгуулж ирсэн юм. Энэ удаагийн цэнгүүнд урлаг соёлын алдартнууд болон Австри улсын ЭСЯ, Австри улсын Аж үйлдвэрийн танхим, Вена болон Улаанбаатар хотын захиргаа, Бизнесийн дэмжигчид оролцох юм. Энэхүү цэнгүүн нь хоёр улсын соёлын харилцааг өргөжүүлэхэд томоохон нөлөө бүхий арга хэмжээ юм.
Уран бүтээлчдийн хувьд энэхүү цэнгүүнд оролцох нь нэр хүндийн илэрхийлэл болдог бөгөөд энэ удаагийн цэнгүүнд сонгодог урлагаар дэлхийд нэрээ цуурайтуулж яваа МУГЖ, дуучин Г.Ариунбаатар, УДБЭТ-ын симфони оркестр, “Балетын урлагийн гайхамшиг” зэрэг сонгодог бүтээлээр зочиддоо бэлэг барих бол хоёрдугаар хэсэгт Поп дива С.Наран, СТА Т.Дэлгэрмөрөн нар ая дуугаа өргөх юм.

Цэнгүүний хамгийн сэтгэл догдлуулсан мөч болох 32 бүжигчин ёслолын вальсаар арга хэмжээг хүндэтгэлтэй нээж хүрэлцэн ирсэн зочид ч мөн тэдэнтэй хамтдаа бүжиглэн цэнгэж өвөрмөц шагналын эзэн болох гээд гэнэтийн бэлгээр дүүрэн байх аж.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө